Ж.Бат-Эрдэнэ: Төрийн худалдан авалтын үйл ажиллагаанд тагнуулын байгууллага оролцож, хууль зөрчсөн нь ил боллоо

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
70
legacy:Bat-ErdeneJ gishuun/MPA_3231.jpg

Ногоон автобусны худалдан авах ажиллагааг хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол хоёр өдрийн турш болж өндөрлөлөө.

УИХ-ын гишүүн, Түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ сонсголыг хааж "Хоёр өдрийн турш нийслэлийн нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах үйл ажиллагаанд дүгнэлт шинжилгээ хийлээ.

УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийн хүрээнд төрийн байгууллагуудын хууль бус үйл ажиллагааны талаар нийтэд нээлттэй мэдээлэл өгч, хууль хяналтын байгууллагад тогтоогдсон асуудлуудыг шилжүүлдэг болсон.

Төрийн худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой асуудалд тагнуулын байгууллага оролцож, хууль зөрчсөн зэрэг нь нийтэд ил боллоо. Энэ бүхэн том туршлага болж, цаашид ийм үйлдэл хийх эрсдэлийг бууруулна гэдэгт найдаж байна” гэдгийг хэллээ.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Ичнэ гэж байхгүй ширэн нүүртэй Ман гэж.

  • З
    Зочин

    Сонгууль болох гэж байгаа юм чинь ингэсгээд оромдоод өнгөрөөе дөө гэж үү?

  • З
    Зочин

    За. Яамай даа. Ганц ч болтугай зүйлийг илрүүлж баатарлаг ажиллалаа. Одоо нэг асуулт гарна. Тагнуул хэний мэдэлд байдаг билээ? Хэн тагнаж чагнаад, өөрийгөө ч билүү мөрдөөд байлаа даа? Тагнуулд хэн Ц.Нямдорж шиг, бүдүүлгээр нөлөөлж чадахав?

  • З
    Зочин

    Шившиг шившиг. Гадны тусгай албад юу гэж харж дүгнэж байгаа бол

  • З
    Зочид

    Ж.Бат-Эрдэнэ гишүүн сайн ажилласан тул талархаж байна. Булган аймагтаа сонгуульд заавал нэр дэвшээрэй.

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol