Г.Уянга: АН-ын залуучууд Ардчилал бол АН гэж ойлгодог явцуу ойлголтоосоо салах хэрэгтэй

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
30
legacy:252469484_1006307183247674_7116078189023643927_n copy-6.jpg

УИХ-ын гишүүн асан Г.Уянга телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ АН-ын гишүүний хувьд 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд намынхаа нэр дэвшилтийн үйл явц болоод улс төрийн үйл ажиллагаатай холбоотой асуудалд байр сууриа илэрхийлжээ.

УИХ-ын гишүүн асан Г.Уянга: Ардчилсан намын залуучуудад нэг том алдаа байгаа нь Ардчилал бол АН гэж ойлгодог энэ явцуу ойлголтоосоо салах хэрэгтэй. Ардчилал угтаа нийгмийн хаа сайгүй газар, бүх намд байх ёстой үнэт зүйл. Гэхдээ энэ ардчиллыг хамгаална гэж бодож байгаа бол Ардчилсан намыг хамгаалах тухай ойлголт ерөөсөө биш юм. Ардчилал бол зөвхөн Ардчилсан нам юм гэдэг ийм үхширч хоцрогдсон бодлоо авч хаяад нийгмийг өргөн хүрээнд нь харж алдаа дутагдлыг нь засаж сайжруулахын төлөө явахгүй бол зүгээр л МАН-ын эсрэг "намчингууд" л харагдаад байна шүү дээ. Тиймээс ийм явцуу бодлоосоо салж байж л шинэ үеийнхэн гарч ирэх ёстой" гэв.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ

  • З
    Зочин

    яг зөв, ардчилал гэсэн нийгмийн сайн сайханы илэрхийллийг АН нэрэндээ ашиглаж байгаа төдий, харин ч энэ намын хэдэн хуучинсаг хулгайч нар ардчилалын үнэ цэнэ утга учрыг жилээс жилд алдагдуулж монголын ардчилалд хохирол учруулж байгаа. угаасаа Ардчилсан үзэл санааг монголд батүүл хүзүүгүй ороолон мэтийн амьтад бий болгоогүй жонхуу бол бүүр сурагч байхгүй байх үед дэлхий даяар соц системийн уналт, ЗХУ-д болсон өөрчлөлт зэргийн нөлөө монголд бол Түдэв гуай анхны салхийг нь оруулсан зүйл

  • G
    gest

    зөв