Жагсаалтынхаа 9-д Х.Тэмүүжинг нэр дэвшүүлсэн АН-ын 32 дугаар тогтоолыг СЕХ албан ёсных гэж хүлээж авчээ

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:Tsedka zurag/New folder/АН/АН .jpg

АН нэр дэвшигчдийнхээ материалыг тогтоолын хамт СЕХ-нд уржигдар хүргүүлсэн бөгөөд түүний араас засвар хийсэн гэх агуулгатай дахин нэг тогтоол, нэг хавсралтыг АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт , хуульч Д.Оросоо нэр хүргүүлж бантанг нь хутгасан билээ.

СЕХ-ноос дээрх хоёр тогтоолтой холбогдуулан АН-ын дарга Лу.Гантөмөрөөс хариу тайлбар ирүүлэхийг мэдэгдээд байсан юм. Тодруулбал, тус намын 32 дугаар тогтоолд ҮБХ-ны гишүүдийн саналаар жагсаалтын 9-д Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн нэр байсан бол сүүлд С.Баярцогтын засварласан хэмээн хүргүүлсэн тогтоолд өөрийнх нь нэр жагсаалтын 9-д бичигдсэн байсан нь намын дотоод хэрүүлийг улам хурцатгасан үйл явдал болоод буй юм.

Тэгвэл АН-ын дарга Лу.Гантөмөр СЕХ-нд хүргүүлсэн албан ёсны тайлбартаа анх хүргүүлсэн 32 дугаар тогтоол албан ёсных гэдгийг мэдэгджээ.

Ингэснээр тус намын жагсаалтыг 9-д С.Баярцогт байна, байхгүй гэх яриа эцэслэгдэж, улмаар Х.Тэмүүжингийн нэрийг албан ёсоор дэвшүүлсэн аж.