СОНСГОЛ: Ашигт малтмалын хамгийн их буюу 168.946 га талбайн лицензийг Цайна инвэстмент монголиа компани эзэмшиж байна

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
10
legacy:8  4/sonsgol1.png

“Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол тусгай зөвшөөрөл авсан компаниуд болон тэдний хамаарал бүхий этгээдүүдийн талаарх мэдээллээр үргэлжилж байна.

1992 оноос хойш улсын нийт нутаг дэвсгэрийн 7 сая га газарт хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогджээ. Тэгвэл хамгийн их талбайтай лиценз эзэмшдэг 10 компанийн нэрсийг зарлалаа.

Үүнд:

Цайна инвэстмент монголиа ХХК- 168.946 га талбай

Монголын алт МАК- 83.984 га талбай

Цагаан-Өвөлжөө- 79.558 га талбай

Говькараван- 78.476 га талбай

Эрдэнэс-Тавантолгой- 68.471 га талбай

Мөнхноён суварга- 67.993 га талбай

Талынхишиг- 64.446 га талбай

Арарнжин ресурсес- 63.252 га талбай

ОНТРЭ- 62.920 га талбай

Түмэн айл инвест- 52.260 га талбайтай лиценз тус тус эзэмшиж байна.