УИХ-ын хаврын чуулганы хугацаанд 247 хууль, тогтоомжийг баталжээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:Chuulgan/a tanhim/54cf700fb42e4d019a7d79ced2b9f115 copy.jpg

Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан 2024 оны хаврын ээлжит чуулган завсарлалаа. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар парламентын үйл ажиллагааг дүгнэж үг хэллээ. Тэрбээр,

"Энэ удаагийн хаврын чуулган нийт 58 өдөр чуулж, 247 хууль тогтоомжийг хэлэлцэн баталсан байна. Тэдгээрийн онцлох хуулиудыг дурдвал, Монгол Улсын их хурлын тухай хууль, УИХ-ын дэгийн тухай хууль, УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийг тус тус шинэчилж, дараагийн парламент хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүллээ" гэв.