Төрийн сонгуультай жил тул УИХ-ын отгон чуулган 58 хоног хуралджээ

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:bathuu huulich/Chuulgan1.jpg

Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан 2024 оны хаврын ээлжит чуулган 2024.06.05-ны өдөр буюу өнөөдөр отгон чуулганаа завсарлууллаа.

Хаврын чуулганаар нийт 240 гаруй хууль хэлэлцэж баталсан бол нийт хуралдаан ажлын 58 өдөрт чуулжээ. УИХ-ын тухай хуульд зааснаар ээлжит чуулган ажлын 75 хоногоос доошгүй хугацаанд хуралдах ёстой гэж заасан бол харин ээлжит сонгуулийг товлон зарласан үед УИХ-ын дарга Зөвлөлийн саналыг харгалзан чуулганы 30 хүртэл хоногийн хугацаагаар түр завсарлуулж болно гэж заасныг мөрдлөгө болгожээ.