ЗГ: Гепатитын B, D вирусийн талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төсөл болон 30 гаруй асуудал хэлэлцэж байна

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:2025/01/2.jpg

Засгийн газрын 2024.06.06-ны өдрийн хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар:

-"Гепатитын В, D вирусийн халдварын талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төсөл

-Эрүүл мэндийн салбарт процессын дахин инженерчлэлийн судалгаа, шинжилгээ хийсэн талаар

- Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцын талаар /Эрчим хүчний нүүрсний хангамж, шахмал түлшний талаар/

-"Тавантолгой түлш" ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төсөл

- Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хооронд солилцох ноот бичгийн төсөл /Сүмбэр-Рашаан, Архашаат-Хавирга боомт/ зэрэг 30 гаруй асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.