Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ШУУРХАЙ: Н.Номтойбаярын нэр дэвших эрхийг сэргээхийг СЕХ-нд даалгалаа
120

"Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаярыг авлига, албан тушаалын хэргээр ял эдэлж байсан гэж үзэн, СЕХ-ноос сонгуульд нэр дэвшигчдийн жагсаалтаас хассан билээ.
Н.Номтойбаярын тухайд, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Улмаар өнөөдөр /2024.06.06/ Захиргааны хэргийн шүүх түүний нэхэмжлэлийг хэлэлцээд, Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгээгүй нь хууль бус гэж үзэж, түүнийг нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохыг СЕХ-нд даалгалаа.



