П.Дэлгэрнаран: Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэхээр шийдвэрлэсэн тогтоолоо өнөөдөр албажуулж, нэр дэвшигчийн батламжийг олгоно

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:2025/12/1O8A6161copy.jpg

Сонгуулийн Ерөнхий хороо өнөөдөр /2024.06.13/ хуралдлаа. Хуралдаанаар өнгөрөгч өдрүүдэд олон нийтийн анхаарлыг ихээр татсан "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэхтэй холбоотой шүүхийн шийдвэрийг хэлэлцжээ. Ингэхдээ Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэхээр ШИЙДВЭРЛЭЛЭЭ.

Энэ талаар СЕХ-ын дарга П.Дэлгэрнаран "Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэхээр шийдвэрлэлээ. Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч тодруулах зүйл байгаа боловч тухайн нэр дэвшигчийн сонгох, сонгогдох эрхийг хамгаалах үүргээ биелүүлж бүртгэж байна. Тогтоолоо өнөөдөр албажуулж, нэр дэвшигчийн батламжийг олгоно" гэсэн юм.