СЕХ: Ховд аймгийн Жаргалант суманд бэлэн мөнгө тарааж, иргэдийн саналыг худалдаж авч байна гэх гомдлыг цагдаагийн байгууллага шалгаж ТОГТООНО

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:SEH/447685310_1005219744053386_6629147323408102788_n.png

Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн Засаг дарга Н.Цэнд-Аюуш сонгогчдод дугтуйтай мөнгө тарааж, саналын хуудас бөглүүлж байгаа тухай Ховд.мн сайт мэдээлсэн. Уг асуудлыг СЕХ-ны дарга П.Дэлгэрнарангаас тодруулахад "Ховд аймгийн Жаргалант суманд бэлэн мөнгө тарааж, иргэдийн саналыг худалдаж авч байна гэсэн гомдол өчигдөр олон нийтийн зүгээс ирсэн. Цагдаагийн байгууллага сонгуулийн хууль зөрчсөн эсэхийг шалгаж тогтооно" хэмээлээ.