СЕХ: Ч.Хүрэлбаатар, Ч.Номин нар мөнгө тараасан, сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн гэх гомдол ирснийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:nomin said/447780692_821814622865436_629097608903200468_n.png

МАН-аас нэр дэвшиж буй Ч.Хүрэлбаатар, Ч.Номин нар мөнгө тараасан, сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн хэмээн АН-аас удаа дараа мэдээлэл хийсэн. Уг асуудлыг шалгаж байгаа эсэх талаар СЕХ-ны дарга П.Дэлгэрнарангаас тодрууллаа.

Тэрбээр "Ч.Хүрэлбаатар, Ч.Номин нарыг мөнгө тараасан, сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн гэх гомдол СЕХ, цагдаагийн байгууллагад ч ирсэн. Уг асуудлыг шалгаж байна" хэмээлээ.