“Үндэсний эвсэл“-ээс 23.30 цагт мэдээлэл хийнэ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:nomtoibayar/441390751_398705896471043_8464287572655271210_n.png

2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт дуусахад 20 минутын хугацаа үлдээд байна. 21.40 цагийн байдлаар улсын хэмжээнд нийт 1 сая 428 мянга гаруй сонгогч саналаа өгч, санал хураалтын ирц 68.4 хувьтай байна.

Санал хураалт 22.00 цагт дуусна. Улмаар СЕХ-ноос урьдчилсан байдлаар дүнгээ танилцуулна. Мөн өнөөдөртөө багтаж, сонгуулийн дүн гарах байх гэсэн мэдээллийг СЕХ-ноос өдөр өгсөн билээ.

Тэгвэл "Үндэсний эвсэл"-ээс 23.30 цагт хэвлэлийн бага хурал зарлалаа. Мэдээллийг UBN.mn пэйжээр шууд дамжуулах болно.