ЦЕГ: ОХУ-ын дипломат ажилтан зам тээврийн осол гаргаж, хэргийн газраас зугтахыг завдсан гэх хэргийг шалгаж байна

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:4 gishuun tudgelzuulne/8  4/tsagdaa.jpg

Цахим орчинд ОХУ-ын дипломат ажилтан согтуурсан үедээ зам тээврийн осол гаргаж, хэргийн газраас зугтахыг оролдсон талаарх мэдээлэл цацагдсан. Тодруулбал, ОХУ-ын ЭСЯ-ны цэргийн атташе, хошууч генерал П.В.Петрунин наймдугаар сарын 07-ны өдөр БЗД-т ОХУ-ын ЭСЯ-ны дугаар бүхий тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцох үедээ зам тээврийн осол гаргаж, улмаар хэргийн газраас зугтахыг оролджээ.

Тэгвэл уг асуудал Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, холбогдох хэлтэс шалгаж байгаа аж.