ЦЕГ: Араб улсын иргэд тагтаа, ногтруу шувууг барьсан мөн цагдаагийн алба хаагч болон бусдын биед халдсан гэх асуудлыг шалгаж байна

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин 21 сек
290
legacy:2024/08/араб.jpg

Идлэг шонхор шувууны нүүдэл Өвөрхангай аймгийн Тарагт суманд төвлөрч байгаатай холбогдуулан гадаад улсын иргэд олноор ирж, тэднийг барьж буй талаарх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирж байна.

Тухайлбал, энэ оны 08 дугаар сарын 06, 16-ны өдрүүдэд иргэн “Г” нь Өвөрхангай аймгийн Тарагт суманд Саудын Араб улсын иргэд хууль бусаар шонхор шувуу барьж байна гэх утга бүхий лайв бичлэгийн дагуу тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад шонхор шувуу барьсан зөрчил илрээгүй, тагтаа, ногтруу шувууг барьсан зөрчилд шалгалтын ажиллагаа явуулж байна.

Мөн тус аймгийн Уянга сумын сум дундын цагдаагийн тасгийн Хайрхандулаан сумын экологийн асуудал хариуцсан байцаагч “Ц” нь “Хууль бус ан амьтан” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд эргүүл, хяналт шалгалтаар явж байх үед Lexus-470 маркийн авто машиныг зогсоон шалгахад цагдаагийн алба хаагчийн хууль ёсны тавьсан шаардлагыг биелүүлээгүй, алба хаагчийг тээврийн хэрэгслийг зогсоох гэж оролдох үед мөргөж зугтаасан байна. Зугтсан тээврийн хэрэгслийг Өвөрхангай аймгийн замын цагдаагийн хяналт, шалгалтын постуудад болон сумдад зарлан мэдээлж, эрэн сурвалжлах ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулан ажиллаж байна.

Өчигдөр буюу энэ сарын 16-ны өдөр “Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутаг дэвсгэрт “Д” нь гадаад улсын иргэн болох Арабчууд биед нь халдсан” гэх дуудлага, мэдээлэл ирүүлснийг тус аймгийн цагдаагийн газраас материалжуулан шалгаж байна.

Өнөөдөр буюу энэ сарын 17-ны өдөр “Өвөрхангай аймгийн Тарагт сумд байрлах “Хайрханы хишиг” амралтын газрын баруун талд хүмүүс маргалдаад Араб улсын иргэний унаж явсан тээврийн хэрэгсэл жалга руу орчихлоо” гэсэн мэдээлэл тус тус ирүүлснийг цагдаагийн байгууллагын төрөл мэргэжлийн албад, Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын алба хаагчдаас бүрдсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүн шалгаж байна.

Хуваалцах:290

СЭТГЭГДЭЛ (29)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн2024/08/22

    Арабууд монгол хүнийг буудаж албал хэдэн төгрөг өгөөд тохирч болох уу гэж дагаж яваа казак суганы үснээсээ асуусан байх юм. Нөгөөх нь бас нэг юм хэлсэн бололтой. Хуулиа чангаруулах хэрэгтэй.

  • С
    Сүрэнхор2024/08/21

    Ганцхан ӨХ.н Тарагт сум биш.Арабууд Шонхор барьж буй бүх аймгууд.сумдуудад шалгалт явуул

  • З
    Зочин2024/08/20

    Даанч харамсалтай, Өчнөөн дуудлага өгөөд ирэхгүй болхоор нь өөрсдөө нутгийн иргэдтэй бариад очиход 3 цагдаа, бусад нь амарсан энэ тэр гээд бичлэг нь байгаа шүү. Тэрнээс хойш бүх үйл явдал болсон. Сүүлд нь 4 сая төгрөг, 20д савтай нунтаг бодисыг цагдаа шалгахгүй оруулахад нь тэмцэгчид шалгаад газар дээр нь барьсан шүү. Худлаа мэдээ өгөөд яахав. Ил тод бүх зүйл баримттай лайвтай олон иргэд харсан шүү.

  • Z
    zochin2024/08/20

    Баян аравын барлаг гар хөл болж байгалдаа ховордсон шонхор шувууг наймаалцаж байгаа буруу сэтгэлтэй хүн бол эх орноо зарахаас буцахгүй хуулиа чангаруулж хариуцлагаа хатуу тогтоох хэрэгтэй эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа хүмүүсийг хатуу шийтгэ дахин төрд ажилахгүй болтол хориг тавиад өгөөчээ хууль сул орон болоод гадны баячуудыг олноор оруулж давруулж бга шүү дэ хожим амаа бариж байхаар эртхэн хуулиа чангалах хэрэгтэй Хуулийг хуулийнхан өөрсдөө л зөрчдөг шүү

  • З
    Зочин2024/08/19

    Shalgaj bna geh nereer buhniig haaj orhigduulj baihaa boli !!!.

  • З
    Зочин2024/08/19

    Монголын ард түмэн бидэнд аливаа тодорхой ойлгомжтой гэмт хэрэгийг хамгийн учир үл ойлгогдох байдлаар тайлбар хийж !!!! ШАЛГАЖ !!!! бна гэдэг нь гэмт хэрэгийн эзэн холбогдогчийн ар тал хамаарал нөлөө бүхий хүмүүс нь авилгалын мөнгөө бэлдээрэй хэрэгсэхгүй болгох боломж бна шүү гэсэн мсж мэт сонсогдох болдоод удаж бна даа.

  • И
    иргэн2024/08/19

    Тагтаа бариад байхдаа яахав дээ. Бүүр өмөөрч гэмгүй болгох гэж яадхынмаа. Хахууль авч цайруулсан бн. Цөгдаа нарыг өөрсдийг нь шалга

  • З
    Зочин2024/08/19

    Худлаа юм бичжээ. Өвөрхангайн цагдаа нар арабуудаас авлигал авсан нь баримттай батлагдсан бус уу

  • З
    Зочин2024/08/19

    Шалгаад яахав яаж ч чадахгүйгээс хойш. Гадны иргэдийг шалгалаал гэдэг үр дүн хаа байна

  • И
    Иргэн Цээгии2024/08/19

    Эх орны ан амьтан, шувууг хайрлан хамгаалдаг хууль дэндүү сул байна...Зөрчил гаргасан этгээдиыг хатуу шийтгэх хэрэгтэй...Бид байгалийн экологийг зөв хамгаалах үүрэгтэй, иргэн болоод төр засаг нь..Хэрэв тэгэхгүй бол байгаль биднээс хатуугийн хатуугаар хариу авах болно... Хуулиа чангатга!!!!

  • З
    Зочин2024/08/19

    Дийлэхгүй бол газар дээр нь шууд буудах хэрэгтэй.авилгачид сөнөтүгэй.эх орон минь хойч үе үр хүүхдэд минь бүрэн бүтэн үлдэг.бичлэг лайв харлаа дээ.цагдаа илрүүлж чадахгүй бол бүгд огцор.эсвэл хуурамч жүжиг бичлэг юмуу шонхор шувуунуудын тухай.

  • Х
    Хөх чоно2024/08/19

    Цагдаа лайваар ажлаа хийхээ хэзээ болих вэ.гадныхан гөлөг царайлж иргэддээ арслангийн ааш гаргахаа боливол яасын.өчнөөн гэрч лайв үзсэн зөндөө хүмүүс байхад яагаад худал мэдээлэл өгөөд байнаа

  • З
    Зочин2024/08/19

    Цагдаагийн байгууллага нэг л бишээ! Арабууд Шонхор нэрэн дор өөр зорилготой ирдэг байхоо. Төр эзэнгүй байгаа нь харагдаад байна.

  • A
    Altai2024/08/19

    Бичлэг лайв хийгээд илт байхад элдэв зөрчилгүй гээд байгаа нь өөрөө ичмээр үйлдэл биш үү? Яагаад Арабууд нутагтаа байхгүй идлэг шонхор дагаад хэл аманд ороод байгаа юм энэ чинь л ердөө баримт юм биш үү ? Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг эрээчсэн байх чинь

  • Z
    Zochin2024/08/19

    Шонхорыг тагтаагаар барьдаг энэ Арабууд Монголд Шонхор барих гэж ирээгүй юм бол ямар ацаа хийж ирдэг юм бэ? Хэдэн тагтаагаар юу хийх юм бэ тэнэг хүн хуурч бгаа гэж бодоод бгаан байхдаа.

  • H
    Hudal2024/08/19

    Tsagdaagiin medeelel dandaa hudal bh ymdaa.avilga awah gj bsan tsagdaa naraa ygd shalgahgvi bn we.ingeed l bodhod................Helen ch vg alga

  • З
    Зочин2024/08/18

    Авилгал авсан цагдаагаа шалгаач лалруудаа

  • I
    Irgen2024/08/18

    Tiim yum bol bitgii mglruu arabudiig oruulj baildaa albatai yum shig gadaadiin ulsiig orulj irj mungiin awch hudalaa unen medegdhgui ter zuwshuurliin ugdug ulsad ni arga hemjee awch ugch bmar yuma tamine te

  • З
    Зочин2024/08/18

    Оюунэрдэнийн засгийн газар огцор

  • О
    Оогий2024/08/18

    ШОНХОРЫН ӨГӨӨШИнд ТАГТААНУУДЫГ МИНЬ ДУУСГАЛАА

  • З
    Зочин2024/08/18

    Та нар Араабуудаас төрөөгүй шүү.Монгол эх хүнээс төрсөн шүү

  • З
    Зочин2024/08/18

    Баримт бичлэг. гэрч 3 байхад цагдаагийн газар яагаад худлаа мэдээлэл хийгээд байна.Ер ойлгохгүй байна.

  • З
    зочин2024/08/18

    Шалгаж бн гээд л таг болдог доо. торгоод л өнгөрнө. кккк

  • И
    Иргэн2024/08/18

    Арабын бөгс долоогчид асар их баяжчихсан монгол гарууд их бдаг юм бналээ, тэд кувэйтын аманд том2 хаусанд амьдардаг, монголын шонхорыг зөөж дуусч бнадаа

  • З
    Зочин2024/08/18

    Хөдөөний иргэд ийм зөвшөөрөлтэй хүмүүсийг дарамтлаж, их мөнгө нэхэх, хөөх явдал маш түгээмэл. Тэгээд хэрэг бишдэхээр өөрсдөө цагдаа дуудна. Ихэвчлэн рецедивүүд, орон нутгийн атаманууд л ийм юм хийнэ. Зээр хөөх гэдэг шиг Арабуудыг хөөх гээд бүүр ажил болгочихсон байдаг. Юу ч хийдэггүй, хулгай худал, хүчин танхайгаар дагнаж, биеийн амрыг харж хойш сууж сурсан хөдөөний люмпэнгүүд гэсэн үг. Нэг ёсондоо мафиуд. Тэд орон нутгийн шүүх, прокрор, хууль, хүчнийхнийг идэшний үхрээр л амыг нь таглана. Тэгээд л хүссэнээ амжуулна.

  • З
    Зочин2024/08/18

    Цагдаа нар нь авилга аваад шалгахгүй,иргэдийн баримттай мэдээлийн дагуу аргагүйн эрхэнд шалгасан дүр исгэсэн байна.Арабууд дарга нарт нь тултал нь авилга өгсөн учраас айхгүй пээдгэр байна.Одоо тэгээд цагдаатай иргэдтэй нь доромжилсон араб ямарч хариуцлага хүлээхгүй нутаг буцах нь тодорхой.

  • З
    Зочин2024/08/17

    Shonhor shubuug gadagsh gargahiig horigloh tsag bolson ecologiin tentsber aldagdsaar udaj baigaa

  • З
    Зочин2024/08/17

    Аргагүй л дээ. Толгой дээр нь байгаа луйварчдыг мөнгөөр зодсон хойно юу хийж яаж явах нь дурын асуудал бус уу

  • З
    Зочин2024/08/17

    Ардуудын барьж хорьсон шонхор шувууны бодит бичлэг яваад байхад Өвөрхангай аймгийн Цагдаагийн албан хаагчид юугаа харж ямар юмаа хийж худлаа мэдээлэл өгөөд юуч болоогүй юм шиг худал яриад байгаа юм бэ!!!😡😡😡 Наад тэмцээд явж байгаа нөхдүүд бодит байдал дээр нь бичлэг хийгээд түмэн олонд мэдээлээд байна шүү дээ!!!