Хэрэглэгчдэд үзүүлэх төлбөрт үйлчилгээний журмыг зөрчиж, давуу байдал бий болгосон “УБЦТС“ ТӨХК-ийн хоёр ажилтны хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:tsahilgaan/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy.jpg

Прокурорын байгууллага энэ сарын 19-23-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 39931, мөрдөн байцаалтын 2394 хэрэгт хяналт тавьж, мөрдөгчид тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр нийт 365 даалгавар бичгээр өгч, эрүүгийн 159 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Тухайлбал,

"Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" төрийн өмчит хувьцаат компанийн албан тушаалтан Г.Б, Д.Н нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хэрэглэгчдэд үзүүлэх төлбөрт үйлчилгээний орлого бүрдүүлэлт, хуваарилалт, орлого, зардлын бүртгэл хийх журмыг зөрчиж, давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.