ЦЕГ: Улсын арслан Э.Оюунболд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлд нь жолоодох эрхийг 1 жилээр хасаж, 400 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
50
legacy:Buhchuud/oyunbold1.png

Улсын арслан Э.Оюунболд нь энэ сарын 10-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, бусдын биед халдсан бөгөөд тус хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байдаг. Тэгвэл Э.Оюунболдод зохих хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-ийн дарга Г.Пүрэвдэлгэрээс тодруулахад "Улсын арслан Э.Оюунболдын согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу 400 мянган төгрөгөөр торгож, жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулсан. Харин бусдын биед халдсан үйлдэл нь шалгагдаж байгаа учраас хариуцлага тооцсон шийдвэр гараагүй байна" гэлээ.

Зөрчлийн тухай хуулийн 14.5.1 дэх хэсэгт "Согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна" гэж заажээ.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    Бах

    Муу Оюунболдыг дэвсэлж алахаа одоо болиосой доо. Бусад аварга арслангуудыг ингэсэн бол өөрсдөө машиныг унаад гэрт нь хүргэж өгч долигонож байгаа. Унасан дээр нь бүү дэвсэл.

  • З
    Зочин

    ӨӨ өмхий муу цувдай

  • З
    Зочин

    Баривчилж нийгэмд тустай хөдөлмөр хийлгэх хэрэгтэй...

  • З
    Зочин

    Засардаггүй тэнэг гар..., хүүхэд зодоод муу ла...

  • З
    Зочин

    дүүрсэн золиг юмаа чи хамаг эрхээ хасуулсаар ер нь үлдэх нь үү хүүхээд...