Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэний жолоодох эрхийг 1 жилээр хасаж, 400 мянган төгрөгөөр торгожээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
150
legacy:teevriin tsagdaa/үлээлэг.png

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.08.26-аас 09 дүгээр сарын 01-ний өдрүүдэд) 38.561 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 376 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс:

Хүний амьд явах эрхийн эсрэг 4, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 142, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 14, Өмчлөх эрхийн эсрэг 117, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 7, Хүрээлэн байгаа орчны эсрэг 7, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 77, бусад 8 хэрэг байна. Тухайлбал,

Энэ сарын 26-ны өдөр цахим орчинд “Дөнгөж сая Нисэхийн тойрог дээр болсон BMW машины жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасан” гэх мэдээллийг олон нийтийн сүлжээнд нийтэлсэн.

Цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэлд Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж иргэн “Б”-ийн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлд 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн шийтгэврээр жолоодох эрхийг 1 жилээр хасаж, 400 нэгжээр торгох шийтгэл оногдуулж, шийдвэрлэсэн байна.

Хуваалцах:150

СЭТГЭГДЭЛ (15)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Нэг хүүхэд алж 3 н хүүхэд хүнд 3 нь хүүхэд хөнгөн бэртсэн осолд 2 жилийн ял өгсөн шт.Даварсан мөнгөний шүүгч нар.

  • H
    huz

    shagnal ayatai torguuli yumdaa

  • З
    Зочин

    400к нэг оройн шоуны л мөнгө.

  • З
    Зочин

    Юун нэг жил вэ олигтойхон хасдаг болмоор

    • З
      Зочин

      Амьдралгүй бисда вэ,чи.

  • З
    Зочин

    Машин барисан алуурчин л гэсэн үг!!!Монголд амьд явах баталгаа алга.Хуулиа өшөө чангатгах хэрэгтэй!Хууль үйлчлэхгүй байна!!!

  • З
    Зочин

    Согтуу хүн машин барина гэж байж болшгүй. Бүрмөсөн эрхийг хас .

  • Ш
    Шар

    Согтуурах үедээ тээврийн хэрэгсэл барьсан жолоочид арга хэмжээ авдаг юм уу даа авдаг бол түгжрэл байхгүй болмоор юм

  • З
    Зочин

    Шийтгэл яг хуучинаараа бна. Чангална гэсэн яасан бэ МАНГАР уудаа

    • З
      Зочин

      Changa hundee changaa lalruud

  • I
    Irgen

    Ushuu changatgamaar bgaamdaa Hutga barisan aluurchintai zuirledeg...

  • З
    Зочин

    ДАВХАР ШИЙТГЭЛ БИШ ҮҮ ЭНЭ ЧИНЬ ХУУЛИАР ХОРИОТОЙ ЮМ БИШ ҮҮ АВИЛГАЧ ШҮҮГЧ ТОМ ХЭРЭГ ШИИДЖЭЭ К К К З.......

    • F
      Fck

      Chi xvn dairchixaad zapas amia garga gexvv malaa

  • З
    Зочин

    Дэндүү хатуу щийтгэх юм аа 1жил эрх хасаад дахиад торгууль.оногдуулчихлаа Манай шүүх

  • З
    зочин

    арай энэрэнгүй шийтгэл байна....хуулиар хориглоод байхад санаатай үйлдэл үзүүлээд байхад..........хүн хохирвол яах вэ.......