Жолооны эрхээ хасуулсан ч СОГТУУГААР тээврийн хэрэгсэл жолоодсон 242 хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:teevriin tsagdaa/үлээлэг.png

Тээврийн прокурорын газраас 2024 оны наймдугаар сарын байдлаар нийслэлийн 6 дүүргийн хэмжээнд үйлдэгдсэн жолооны эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн 242 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Согтуугаар автомашин жолоодож эрхээ хасуулсан хүн дахин согтуу автомашин жолоодсон тохиолдол Чингэлтэй дүүрэгт хамгийн их бүртгэгдсэн байна. Тодруулбал, Налайх, Багахангай дүүрэгт 15, Сүхбаатар дүүрэгт 32, Багануур дүүрэгт 50, Хан-Уул дүүрэгт 51, Баянгол дүүрэгт 60, Сонгинохайрхан дүүрэгт 67, Баянзүрх дүүрэгт 94 байгаа бол Чингэлтэй дүүрэгт 103 хэрэг бүртгэгджээ.

Өмнөх оны мөн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүн дахин автомашин жолоодсон тохиолдол 1029 гарч байсан бол хуулийн хариуцлагыг чангаруулж эрүүгийн хариуцлага хүлээлгэх болсонтой холбоотойгоор 2 дахин буурсан байна.

tenx-hd
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Орон нутгийн, такси гэж байхаар наадуулаа журмалаач. Энэ чинь дахисан нь анх удаагаа баригдсан нь хэд байх вэ

  • B
    Bor

    Таксинд явсан иргэнийг торгоно гэж хуцаж байхаар наадуулаа 5 саяар торгооч

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol