“Эрдэнэт үйлдвэр“-т 257.6 сая төгрөгийн хохирол учруулсан гэх Ч.Ганзоригийн хэргийг АТГ-аас прокурорт шилжүүлэв

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
100
legacy:erdenet uildver/зураг11 - 2022-03-02T175952.901.jpg

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс энэ сарын 23-29-ний хооронд гэмт хэргийн шинжтэй 65 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 47 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 914 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 17 хэргийг шүүхэд шилжүүлэх, 17 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Тухайлбал,

-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдах алба тушаалтан “Г” нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан бусдад хууль бус давуу байдал бий болгосны улмаас тус үйлдвэрт 257,6 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • М
    Монголд шударга ёс алга

    Хүү тэмүүлэн нь бас нотой .цуг шалга.

  • З
    Зангараг

    Монголыг дан гэмт хэрэгтнүүд засаглаж байгаа нь аймшигтай үзэгдэл, яана даа эх орон минь.

  • Э
    Эрдэнэ

    Их наядын шахааг дэлгэнэ гэж айлгаад Дарваан хар дарга болсон ш дээ

  • З
    Зочин

    Тухайн үеийн Эрдэнэт улсын үйлдвэрийн газрын дарга Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, Жаст групын ерөнхийлөгч Ш.Батхүү нар хуйвалдан Эрдэнэт үйлдвэрийн улсад харъяалагдах 51%-н хувьцааг барьцаалан Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Стандарт банкнаас 3 удаагийн үйлдээр нийт 165 сая доллар, тухайн үеийн ханшаар 220 тэрбум төгрөгийг зээлэн авч Ман-н сонгуулийн хандивын санг бүрдүүлэх тэрчлэн өөрсдөө завших гэмт хэргийг санаатай, зохион байгуулалттайгаар үйлдсэн байдаг. Энэ өр төлөгдөхгүй явсаар улсын маань саалийн ганц үнээ гэгдэж байсан Эрдэнэт үйлдвэрийн 51%-н хувьцааг тус банк өөртөө авах эрсдэл 2018 онд үүсэж байв. Мөн тус хэргийг хянан шийдвэрлэх Лондонгийн олон улсын арбитрын шүүхээс Эрдэнэт үйлдвэрийг хариуцагчаар тооцож тус үйлдвэрээс 86 сая долларыг Стандарт банканд гаргуулах ёстой гэж шийдвэрлэсэн. Энэ талаар Уих-с ажлын хэсэг байгуулан төсвөөс мөнгө хөрөнгө гарган хөөцөлдөж эцэст нь Монгол улс 41 сая долларын үүрэг дээр унасан. Тухайн үед төсөвт ийм хэмжээний бэл

    • З
      Зочин

      эн мөнгө зарлагадах боломжгүй тул Эрдэнэт үйлдвэрийн эрсдлийн сангаас Стандарт банкны нэхэмжлэл, мөн арбитрын шүүхийн зардал болох нийт 40 сая долларыг 2019 оны 3 сард багтаан төлсөн байдаг. Өөрөар хэлбэл Ман, түүний нэр бүхий 3 гишүүн Монгол улсыг өдий хэмжээний мөнгөөр хохироосон бөгөөд нэр хүндийг нь олон улсад гутаасан. Жастын гэгдэх хэрэгт төлбөр болгож өгсөн 40 сая доллар одоо болтол төлөгдөөгүй. Энэ ямархуу хэмжээний мөнгө вэ? Зээл авч байх үед долларын ханш ойролцоогоор 1400₮. Тухайн үед Монгол улсын төсвийн зардал 2.3-3 их наяд төгрөг буюу 1.6-2.2 тэрбум доллар. Зээл төлж байх үед ам доллар 2670₮. Төсвийн зардал 11.7 их наяд төгрөг буюу 4.3 тэрбум доллар байлаа. Долларын ханш зээл авч байх үеийнхээс бараг 2 дахин өссөн. Эрх баригч намын ердийн хулгайн ердөө нэгнийх нь дүн төсвийн зардлын 0.01 хувь болж байжээ гэж.

  • З
    Зочин

    Эрдэнэр үйлдвэрийн дарга баысан Ганзориг нь улсын мөнгиыг мсар их хэмжээгээр хуилда завшиж хулгаалж 100 гариу сая төгрөгийг завьшсан нэг ужлын энгэрийг бүхэлд нь эзэмшиж хаус орд харш бариулж улсын мөнгийг хулгаалснийг АТГ ,ШҮҮХ , ПРОКУРОР шалгаж хөрөнгийг нь хурааж ял асууж шийтгэх хэрэгтэйг ард түмэн шаардаж бна

    • Z
      Zohcin

      Өө тэгээд л Хүү нь байнга УИХ-д тэмүүлээд л сонгогдоод байгаа юм байна .😡

  • З
    Зочин

    Энэ мэдрэл муутай хүнийг утсаар нь хөөгөөд бариад авчих цагдаа нар байхгүй юу?

  • И
    Иргэн

    Зүв зүгээр ажилаа хийгээд явж байгаа хүнийг авилагч АТГ- мафиууд яаахын ккк чадаж байгаа юманд арга байхгүй мэдвүү!!! Монгол улсад АТГ- шиг авилгыг мэргэжлийн түвшинд авдаг газар байхгүй!!!

  • И
    ИРГЭН

    За болиорой АТГ- минь хэзээ байхдаа Эрдэнэт үйлдвэрийн 257-сая төгрөгт хэрэг үүсгэдэг болчихоор вэ???ккк Хүнийг арай хэлмэгдүүлээд байна уу??? Энэ асуудлын ерөнхийлөгч ерөнхий сайд дээд шүүхээс дахин шалгах үүрэг өгөх хэрэгтэй маш ноотой!!! АТГ амаараа сагтал авсан сурагтай