ШЕЗ-ийн дарга, гишүүд маргааш Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний болон эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцана

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2024/12/396606545_708285614136963_2629562712921905717_n.png

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд болон УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, гишүүд маргааш буюу аравдугаар сарын 09-ний 11:00-12:30 цагийн хооронд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, 13:20-14:20 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн үйл ажиллагаатай тус тус танилцахаар болжээ.

Сануулахад, өчигдөр буюу даваа гарагт ШЕЗ-өөс “Хуульчдын ажиллах орчин ба эрүүл ахуй, тулгамдаж буй асуудал" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж, шүүхийн байрны орчин нөхцлийн талаар хэлэлцсэн билээ.