Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад хүлээн авлаа
10

Ачаалал өндөртэй, 3 ээлжээр хичээллэх эрсдэлд орсон байршил дахь боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх цогц арга хэмжээг сүүлийн 2 хичээлийн жилд хэрэгжүүлж буй талаар Боловсролын яамнаас мэдээлж буй.
Энэ хүрээнд нийслэлийн Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилгын ажил дуусаж, 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комиссын үүрэг даалгаварын биелэлтээр хүлээн авлаа. Тус барилгын ажлыг "БАББ" ХХК-ийн зураг төслөөр "ЮУВОКҮ" ХХК гүйцэтгэсэн.



