ХСҮТ, ХӨСҮТ-ийн салбар эмнэлгийг барихад шаардагдах санхүүжилтийн асуудлаар Кувейтийн сангаас дэмжлэг хүсжээ

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин 43 сек
40
legacy:hereglesen zurag/эмя/kuvet 3.jpg

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Кувейтийн сангийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Валийд Шамлан Аль-Бахр тэргүүтэй холбогдох албаны хүмүүсийг хүлээж авч, хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.

Өмнө нь Кувейтийн сангийн буцалтгүй тусламжаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлэг /Түлэнхийн төв/- ийн шинэ барилгыг барьж, тоног төхөөрөмжөөр хангахад дэмжлэг үзүүлж, амжилттай ашиглалтад оруулсан байдаг.

Ингэснээр Түлэнхийн төвийн үйл ажиллагаа нь бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэлснээр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ачааллыг 30 хувиар бууруулж, түлэгдэлт, осголт хөлдөлтийн үеийн тусламж, үйлчилгээг өндөр түвшинд үзүүлэхээс гадна улсын хэмжээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг томоохон эмнэлэг болсныг хоёр тал онцоллоо.

legacy:hereglesen zurag/эмя/kuvet 1.jpg

Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Кувейтийн сантай хоёр төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хавдар судлалын үндэсний төв болон Халдварт өвчин судлалын үндэсний төвийн салбар эмнэлгийг байгуулахаар тусгасан. Эдгээр эмнэлгийг барих газрыг нийслэлийн Захирагчийн ажлын албанаас олгож, зураг төсөл, судалгааны ажил хийгдсэн хэдий ч санхүүгийн байдлаас шалтгаалан өнөөг хүртэл шийдэгдэхгүй байгаа юм.

Манай улсын хувьд жилдээ 7000 гаруй хавдрын шинэ тохиолдол бүртгэгдсэний 60 хувь нь хожуу шатандаа оношлогдож байна. 2040 он гэхэд хорт хавдрын өвчлөл 108 хувиар, нас баралтын тоо хоёр дахин нэмэгдэх урьдчилсан судалгааны үр дүн гарсан учраас хавдар судлалын салбар эмнэлгийг байгуулах нэн шаардлагатай байгаа юм. Мөн Халдварт өвчин судлалын үндэсний төв нь Улаанбаатар хотын төвд байрлаж байгаа нь цартахлын үед хүн амын дунд халдварын голомт үүсгэх өндөр эрсдэлтэй тул тус эмнэлгийг хот суурин газраас холдуулснаар өвчин тархах эрсдэлийг бууруулах боломж бий болно.
Хавдар судлалын үндэсний төв болон Халдварт өвчин судлалын үндэсний төвийн салбар эмнэлгийг байгуулахад шаардлагатай санхүүжилтыг Кувейтийн сангийн дэмжлэгээр шийдүүлэх хүсэлтэй байна" гэв.

legacy:hereglesen zurag/эмя/kuvet.jpg

Кувейтийн сангийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Валийд Шамлан Аль-Бахр эрүүл мэндийн салбарт боломжтой бүхий л арга замаар хамтран ажиллана. Хүсэлтүүдээ албан ёсоор тавьснаар шийдвэрлэх арга замын талаар ярилцах боломжтойг уламжлаад шаардлагатай санхүүжилтийг нааштайгаар шийдвэрлэхэд анхаарал хандуулж ажиллана гэлээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Эмнэлгийн сургууль барих мөнгөө гаднаас гуйна, ичмээр юмаа.

  • З
    Зочин

    Боржуур тавихад бөөн мөнгө эмнэлэг барихаар мөнгө няяяааат

  • С
    Судлаач иргэн

    Газарын баялагаа ухаалаг дуусах гэж байна..гэтэл 2 эмнэлэг барих мөнгөгүй айлаас гуйгаад сууж байх юм..ичдэггүй садарууд юмаа...эсвэл хувийн хэвшилд газарыг нь өгчих..тэд өөрсдөө мөнгө босгоод гоё эмнэлэг барина..сайн ч ажиллуулж чадна..төрийн бол тэгээд хулгай луываринь дуусахгүй юм байна..

  • З
    Зочин

    Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!