Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Улаан-Үүд рүү зорчиж явсан 18 зорчигчтой автобус шатжээ
00

Сонгинохайрхан дүүрэгт өчигдөр 18 зорчигчтой автобус шатаж байсныг онцгой байдлын албан хаагчид унтраажээ. Золоор хүний амь эрсдээгүй. Онцгой байдлын газрын мэдээлснээр галын дуудлага өчигдөр 23:30 цагт бүртгэгдсэн байна. Энэ дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Оросын Холбооны Улсын Улаан-Үүд хотын чиглэлд зорчиж явсан иргэн А-гийн “Hyundai Universe” загварын 45 хүний суудалтай зорчигч тээврийн автобус бүрэн шатаж байсныг 47 минутад унтраажээ.



