МУИС чансаагаараа дэлхийд 1501-рт эрэмбэлэгдлээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
70
legacy:muis/1 (17).jpg

"Times Higher Education" олон улсын байгууллага дэлхийн их сургуулиудын 2025 оны эрэмбийг зарлахад Монгол Улсын их сургууль анх удаа албан ёсоор эрэмбэлэгдэж чансаагаараа 1501 дүгээр байрт жагсжээ.

Сайд Л.Энх-Амгалан "Монголын бүх их, дээд сургуульд гүйцэтгэлийн үзүүлэлтэд суурилсан чанарын үнэлгээг тогтмол хийж, эрэмбэ, чансааг тогтоож хэрэглэгч олон нийтэд мэдээлж байх ёстой. 2023 онд УИХ-аар батлуулсан Боловсролын багц хуульд дээр дурдсан хуулийн зохицуулалтыг оруулж өгсөн.

Мөн Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байх үедээ Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалтад оролцон, "Times Higher Education" байгууллагын удирдлагуудтай уулзаж байв. Энэ үеэр Монголын их, дээд сургуулиудыг олон улсын аргачлалаар эрэмбэлүүлэх хүсэлт тавьж байсан маань ийнхүү биеллээ олсонд туйлын баяртай байна" гэв.

Дашрамд, дэлхий дээр 30 мянга гаруй их сургууль байдаг. Тэдгээрийн 2000 орчим нь л "Times Higher Education"-ийн эрэмбэлэгдэх шаардлагыг хангадаг байна. Монгол Улсын тухайд "Times Higher Education" байгууллагатай хамтран дотоодын 65 их, дээд сургуулийн урьдчилсан эрэмбэ хийж олон нийтэд нээлттэй зарласан байдаг.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хөе энэ үнэн бол улсын их сургууль гэдэг нэрийг нь хурааяа.

  • З
    Зочин

    Ха ичиж үхмээр юм. Ийм хоцрогдсон сургуулийн диплом дэлхийд лав хүлээн зөвшөөрөгдөхгүй юм байна. МУИС-ийн удирдлага багш нар Их засаг олон улсын их сургуулиас туршлага судлаачээ. МУИС бол маш бүдүүлэг хүнээс мөнгө авах арга нь их нарийн шүү. Үзэх кредитээ сонгонгуут за одоо төлбөрөө төл 10 минутын дотор гэдэг. Хэрвээ 10мин дотор төлж чадахгүй кредитын сонгол хүчингүй болдог. Ийм балай юмаа больцгоо МУИС-ийн тэнэг удирдлагуудаа.

  • З
    Зочин

    Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!

  • З
    Зочин

    Ха ха

    • З
      Зочин

      Дхахаха

      • З
        Зочин

        Похахаха

        • З
          Зочин

          yaxaxax