“Эх орноосоо урвасан“ гэх Хамба лам З.Санждорж гэм буруутай нь тогтоогдвол 8-15 жил хорих ял авна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
130
legacy:sanjdorj/6FCBC028-F48D-4B41-9762-FC2E0C2E450D copy.jpg

Хамба лам З.Санждорж нарын хоёр хүнийг "Эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан" гэх хэрэгт яллагдагчаар татан, саатуулсан талаар хууль, хяналтын байгууллагаас мэдээлсэн байдаг. Тэгвэл уг хэргийг өнгөрсөн сарын 27-нд прокурорын байгууллагаас нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн байна. Тэдгээрийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.4.1 зүйл ангиар ялласан байна.

Эрүүгийн хуулийн 19.4.1 дүгээр зүйлд "Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.

Хуваалцах:130

СЭТГЭГДЭЛ (13)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Нөгөө Хятадад түүхээ зарсан баагий зүгээр телевизээр гараад дарга хийгээд л яваад байгаа биз дээ.

  • М
    Монгол улс тусгаар тогтносон улс

    Цаазын ялыг сэргээе эээ. Эх орноосоо урвах үйлдэл хийж байгаа ийм үйлдлийг зогсоомоор байнаа. Бидний байгуулсан төр ийм л хүчгүй байна шдээ

  • М
    Монгол улс тусгаар тогтносон улс

    Эх орноосоо урвах үйлдэл эс үйлдэхүй хийсэн нь бүх талаараа нотолгодсон бол цаазлаачээ.

  • М
    Монгол улс тусгаар тогтносон улс

    Гадаад улсын тагнуулын байгууллагатай хамтран ажилна гэдэг нь эх орноосоо урвасан ай ялгаа юу байнаа.Үндэсний аюулгүй байдал алдагдаж байна ш дэ. Үүнтэй холбоотой эрх зүйн орчиноо чангатгайчээ

  • З
    Зочин

    Урвагч нарыг шууд цаазал

  • О
    Олхонуд Очирт Хад эмчийнхэний Улаан-Очирт

    Шарын шашин Монголд гүнзгий нэвтэрсэн цагаасаа л эхлэн лам нар урвагч алуурчин байсан.Иймд ТӨР шашин хоёрыг гүйцэд салгах хэрэгтэй...

  • З
    зочин

    эх орноо худалдсан урвагчид дээгүүр дүүрэн байна.

  • З
    Зочин

    urvagch geheesee iluu oor uzel sanaatai l hun bh. dalai lamiin orgomjilson bogdiig demjeegui

  • Э
    Эх оронч

    Ц.Хулантай үзэл санаа нэгтэй лам!!! Эдгээр хулгайчууд Далай лам, 10-р Богдыг эсэргүүцдэг хужаагийн бодлогыг дэмжигчид шүү дээ. 10-р Богдыг эсэргүүцнэ гэдэг нь хужаагийн бодлоготой яв цав нийлж байна гэсэн үг!!!

  • З
    Зочин

    Гэтэл эх Бнхау-н тагнуултай хамьран ажилласан Ц.Нямдорж одоо болтол ямар ч хариуцлага хүлээгээгүй. Хэргийг нь нууцаас гаргаагүй. Зоригийн хэргийг ч нууцаас гаргаагүй. Нямдоржийнхыг ч бас адил. Яагаад нууцлаад байна аа?

  • З
    Зочин

    Лам нь хүртэл урвагч яасан байж таархав.

  • J
    Jariga.mn

    Яллагдагч С-ын Бүлэглэлүүд өмгөөлөн гүй сэтгэгдэл жиргэж итэр байна лээ шүү хуцваа Эх орноосоо уравсан энэ ялтанг аль эртнээс Эрүүгийнхэн хяналтандаа байлгаж байсан.Олон Хавар нэгэнд ээ нэг л өдөр энэ нөхөр Аавындаа орох л ёстой байснаараа орлоо.Монголын Буддын шашны нэр нөлөө бүхий иргэн хуулийн этгээдээр ихээхэн оролддог байсан нөхөр даварсаар даварсаар далан дундуур болж оролдох ёсгүй иргэн хуулийн этгээдээр оролдож байж өөрөө өөрийгөө там руу түлхлээ.Монголын Бурханы Шашин Эзэнтэй гэдгийг мэдрэх л байж дээ даанч нэг дарвалзаад байсан өөрөө өөрийхөө хойдхыг уншлаа даа

  • З
    Зочин

    Ийм юм хийхэд сийхгүй гар даа