Ногоон автобусны хэргийн шүүх хурал дахин ХОЙШИЛЖ 12-р сарын 4-нд товлогдлоо

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:niitiin teever/nogoon avtobus/nogoon bus11.png

Ногоон автобусны гэх тодотголтой "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Тус хэргийн шүүх хурал хамгийн сүүлд өнгөрсөн аравдугаар сарын 21-нд товлогдсон ч шүүгдэгчдийн өмгөөлөгч хүсэлт гаргаснаар хойшлуулж, өнөөдөр товлосон юм.

Гэвч мөн л өмгөөлөгчдийн зүгээс "Шүүх хурал давхацсан", "Хэргийн материалтай танилцах шаардлагатай" гэх байдлаар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргав. Улмаар шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж, энэхүү хэргийн шүүх хурлыг ирэх 12-р сарын 4 хүртэл хойшлуулах шийдвэр гаргалаа.