УИХ-ын гишүүн Ж.Баярмаа сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн давж заалдах шүүх хуралдааны процесстой танилцахаар дотогш нэвтэрлээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:bayarmaa gishuun/newww.png

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөө өглөө 10.00 цагт эхэлсэн. Шүүхийн гадаа түүний ар гэрийнхэн, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд, зарим УИХ-ын гишүүд ирж байр сууриа илэрхийлсээр байгаа.

Тэгвэл дөнгөж сая УИХ-ын гишүүн Ж.Баярмаа өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд хүсэлт гаргаснаар шүүх хурал болж буй байр руу нэвтрэн орлоо. Тэрбээр шүүх хурлын процессийн талаар мэдээлэл авахаар ийнхүү орж байгаа юм.