Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч П.Эрхэмбаяр: Давж заалдах шүүхийн шийдвэрийг нээлттэй танилцуулахаар болсон.

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:unuruu setguulch/shuuhiin gadaa/new.png

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөө өглөө 10.00 цагт эхэлсэн. Тэгвэл дөнгөж сая шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөхөөр түр завсарлаад байна.

Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч П.Эрхэмбаяр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр "Шүүхээс өмгөөлөгчдийн зарим хүсэлтийг хүлээн авсан. Эдгээрээс Давж заалдах шүүхийн шийдвэрийг нээлттэй танилцуулахаар болсон" гэж мэдэгдлээ.