ШУУРХАЙ: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт оноосон 4.9 жилийн хорих ялыг ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 43 сек
410
legacy:unuruu setguulch/vdgr.jpg

Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2024.11.07/ 10.00 цагт эхэлсэн. Шүүх хурал 7 цаг гаруй хуралдсаны эцэст шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөхөөр завсарлаад байсан юм.

Тэгвэл дөнгөж сая шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа. Тодруулбал, сэтгүүлч Н.Өнөрцэцэг болон өмгөөлөгчдийнх нь гомдлыг ХЭРЭГСЭХГҮЙ болгож, Анхан шатны шүүхээс оноосон 4.9 жилийн хорих ялыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Тодруулбал, анхан шатны шүүх шүүгдэгч Н.Өнөрцэцэгийг

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр цахим сүлжээ ашиглаж задруулсан”,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан”,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг зориуд нуусан”,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж түүнийг ашиглаж мөнгө угаасан”,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримтыг хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэргүүдийнх нь нийгмийн аюулын шинж чанар, бусдад учруулсан хор хохирол болон шүүгдэгчийн хувийн байдалд нь тохирсон байна.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын хяналтын шат, анхан шатны шүүхийн шатанд шүүх шийдвэр гаргахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Давж заалдах шатны шүүхийн шийдвэр /магадлал/-ийг хэргийн оролцогчдын хэн аль нь эс зөвшөөрвөл хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрх нээлттэй.

Хуваалцах:410

СЭТГЭГДЭЛ (41)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    олсон мөнгөний хажууд чинь бага ял байнааах

  • З
    Зочин

    Зөв шийдвэр гарчээ. Бусад сэтгүүлчид үүнийг харж зөв шударга замаар явах хэрэгтэй

  • З
    Зөв зөв

    шүүх засаглал үнэн зөв л шүүж байгаан байна. гэхдээ арай багадуулаад байна уу даа. шантаач хийж олсон мөнгөөрөө юу юу хийв?нотолгоо баталгаа чухал

  • И
    Иргэн

    Их мөнгө идсэн хүмүүс шоронд ч ядрахгүй дээ. Амьдрах гэж ядарсан ард түмнээсээ дээр орчинд амраад гардаг юм биш үү?

  • З
    Зочин

    Шүүх шударга байна.

  • Д
    Дуламсүрэн

    Өнрөө буруу сэхэж биеэ тоосон юмаа. Бусад сэтгүүлч нараа ч дорд үзэж, би л чадна мэднэ гэж сайрхаад байсан юм

  • Д
    Дуламсүрэн

    Хууль бүх хүнд тэгш үйлчлэх ёстой нь үнэн л бол хэвлэлийн эрх чөлөө гэдэг нэрээр халхавч хийж ялаас мултрах ёсгүй.

  • Д
    Дорж

    Өнрөцэцэг үндэсний телевизээр 10-р богдын эмээг дуудаж авчирчхаад үзэн ядсан нүдээр харж дайрч давшилж байсныг үзээд л муухай эмэгтэй гэж бодогдох болсон. Боловсролтой хүн байсан бол эрүүл ухаанаар мэтгэлцэх байсан.

  • Д
    Дорж

    Өнөрцэцгийг шүүх хурлын гадаа Их хурлын зарим гишүүд ирчихээд л нэг л их өмгөөлж хамгаалсан хүмүүс. Яагаад байгаа юм, шүүхийн шийдвэрт нөлөөлөх гээд байгаа юм уу, тэгж л ойлгогдож байна. Өөрсдөө хууль шүүхийн хараат бус байдал гэж ярьдаг мөртлөө. Нэг л их хэвлэлийнхэнд таалагдах гэсэн хүмүүс.

  • З
    Зочин

    овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ

  • З
    Зочин

    Одоо яая гэхэв хийсэн хэргийнхээ ялыг үүр.

  • З
    Зочин

    Шүүх ноён нуруутай байх болтугай.

  • З
    Зочин

    Шүүхийг тал талаас нь дарамтлах гэж их үзэх шиг боллоо. Шүүх уг нь хэнээс ч хамааралгүй шийдвэрээ гаргах ёстой. Тэгж гаргасан байх. Дарга нарын захиалгаар гэж хардаад байх шиг байна. Арай ч үгүй л болов уу. Яагаад гэвэл тэр хэргүүдэд нь дарга нартай холбоотой юм харагдахгүй юм. Ганцхан улсын нууцыг өгсөн даргыг нь бас авч хэлэлцэх ёстой.

  • Э
    Эрдэнэ

    Онилсон ял гээд яриад байгаа үнэн бололтой

  • З
    Зочин

    Iim l shiid gargah baisiin bol 7,8 tsag hural gej poprood yadgiin hurlaa ehleed l shuud shiidweree gargahgui yasiin.Baahan humuusiin setgel zuigeer toglolt hiigeed

  • З
    Зочин

    Энэ өнөрөө хужаа эздээсээ 50 нүүрсний машин авна өмхий мах зардаг хужаа өмөөрч ланд 300 авна энд тэнд охидуудыг дарга хэрэгтэй шантаажилах хүмүүстэй унтуулж зурагын авч шантааж хийнэ хаалтын гэрээ хж бусдыг дарамтлаж мөнгө авна гд баахан юмнууд бна харин ч өөрөө хээль хауул өгсөн үү ясан бага ял авлаа энэ өнөрөөг өмөөрч бгаа цус ойртсон улсууд л хэцүү бна даа өмхий махыг нь хямд зарна цэцэрлэг сургуульд авна үдийн хоол хөтөлбөрт хамаарагддаг бүх хүүхдүүд иднэ хямд хоолны газрууд авч хямд хоол хийж зарна тэд нарыг нь өнөрөөг өмөөрөөдөг цус ойртолттой улсууд идэн гд хэцүү юм аа өнөрөө ч магдагүй цус ойртолттой бх шүү одоо бүүр хэсэг бүлэг цус ойртолттой улсуудыг хөлсөлж аваад шүүхэд нөлөөлөх хуучин аргыг хэрглэж үзэж бдаг араггүй л тэнэгдүү цус ойртсон хүний ядмаг арга даа

    • З
      Зочин

      тийм зүйл анги хаана байна т1 пиздаакаа

  • З
    Зочин

    Манайх шүүх сайн байна. Энэ юу ч хийж мэдэх хүн. Батлан хамгаалах руу халдсан. Хятадын захиалгаар

    • З
      Зочин

      Цэрэг зодуулж үхэх нь зөв юм уу маанаг аа

  • О
    Оюун

    Хогийн Өнөрөө жангаа өөрөө иддээ. Балиар шантаажчин. Ичгүүргүй маажга авгай Монголын батлан хамгаалах салбарыг хүртэл самрах гэж үзсэн. Энийг бүх насааринь хорих байсан юм. Гэр бүлээрээ жүжүгчин Бас Хүрэлсүх ард нь байгаа гэчихжээ. Хийсэн хэрэг нь гэмт хэрэг хийж олсон мөнгийг мэдсээр байж угаасан гэж байгаамдаа Энэ чинь 3 жил 50 тэрбумтай болсон хүншүүдээ. Олон хүний бизнес булаасан. Мөнхсайхан сайдыг оролдсон. Их юм бий.

    • З
      Зочин

      Батлан хамгаалахыг аль 90 онд ардчилал гэж МАН АН-ынхан үгүй хийсэн. " Хэнтэй байлдах гээд байгаа юм. Дэлхий 1 хавтгай болсон. Цэрэг арми хэрэггүй.." гэж Элбэгдорж хэлж 3 жилийн цэргийн албыг 1 жил болгож ор нэрийн төдий болгосон. Ганцхан жил алба хаах гэж очоод амь эрсэдсэн олон залуусыг өмөөрч Өнөрцэцэг дуугарсан нь буруу гэж үү ? Жинхэнэ хужаа чинь чи байна даа.

  • Х
    Хотын уугуул

    Бүх хүн тэгш эрхтэй,_ ганцхан гахай тусгай давуу эрхтэй юм уу. Худлаа хэвлэлийн эрх чөлөө нэрийн дор энэ сэтгүүлчид ёстой дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргиж буй нөхөд. Харинч бага яд өгсөн байна.

    • О
      Оюун

      Санал нэг. Эгч нь бид нар яаж амьдрах вэ гээд орилоод байгаамдаа Хүн шантаажлахгүй, хулгай хийхгүй хөдөлмөрөөрөө амьдрах гээд үздээ. Үгүй бол өлбөрч үхэцгээ

  • З
    Зочин

    Одоо өршөөл гарнаа үндсэн хуулийн 100 жил болж бндаа.

  • З
    Зочин

    Ээж хүн гэж ийм уужимхан шүүдээ итгэл тээж мундаг биеэ барьж бгаа

    • О
      Оюун

      Жүжүг жүжиг

  • Э
    Ээж

    Яах гэж хууль бус зүйл хийсэн юм болдоо хууль бол хууль шүү дээ

  • З
    Зочин

    Хуулийн дагуу шийдвэр гараа байлгүйдээ.

  • Б
    Брлор

    Заваа.дарвалсан

  • З
    Зочин

    Эрхэмбаяр гэдэг өмгөөлөгч нь ёстой жинхэнэ поп гар байна даа. Юу юу гэнэ үү???

  • З
    Зочин

    Эрхэмбаяр гэдэг өмгөөлөгч нь ёстой жинхэнэ поп гар байна даа. Юу юу гэнэ үү???

  • X
    Xeregten xeregee uurex ni zov..

    Xeregten xeregee uurex ni zov..

  • З
    Зочин

    Karma is real

  • S
    sain medee

    yliig ni nemeechee 20n jil horiochee.shudarga bus bnaa

  • З
    Зочин

    2027 он хүртэл тэсэж үлд

  • З
    Зочин

    Хууль шүүх цагдааг дэндүү доош хийн басамжилж мөнгөөр баас алдаж дэндүү даварч өөрөөсөө бусдыг хүн гэж тоохоо ч байх нөхрөө ч голж хаясан гээд ер нь төрөл арилжсан даа!! Эрхбиш хууль шүүх гарцаагүй баримтанд үндэслэж ял өгсөн байх л дээ. Хүнийх нь хувьд хэцүү байгааг ойлгож байна. Гэвч хууль бүгдэд тэгш үйлчлэх ёстой. 2-3 жил болоод гайгүй бол харж үзэх байлгүй дээ. Алдаж хийсэн эхчүүд цөөнгүй л байдаг.

  • O
    Oogii

    Zuv shiidsen okei

  • З
    ЗОЧИН

    ШҮҮГЧИД МАШ ИХ ДАРАМТ ШАХАЛТ ДОР ШҮҮХИЙН ХАРААТ БУС БАЙДЛАА ХАМГААЛАН ИТГЭЛ ҮНЭМШИЛДЭЭ ҮНДЭСЛЭН ШИЙДВЭРЭЭ ГАРГАЖЭЭ !

  • З
    Зочин

    BOOBN XXN80055877

  • З
    Зочин

    Өмгөөлөгч нар бол худ шүү сайхан ярина одоо энэ байгаа царайг нь хар шүүх рүү чихээд зогсч бна. Шүүх нотлох баримтаар шийднэ. Юун хүний эрх вэ наад хүнийхээ асуудлыг яриач ямар ч логик байхгүй

  • З
    Зочин

    Шүүхэд нөоөөлөх оролдлого, дарамт их л байх шиг байсан. Шүүх нөлөөнд авталгүй шударга шийдвэр гаргажээ.