Торгууль, татвараа төлөөгүй, оношилгоонд ороогүй автомашинуудыг МАРГААШААС хөдөлгөөнд оролцуулахгүй

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 30 сек
150
legacy:Zamiin tugjee/tugjrel yarmag.png

11 дүгээр сарын байдлаар техникийн үзлэг, оношилгоонд ороогүй 159.038 тээврийн хэрэгсэл байна. Үүний 99.229 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй. Харин татвараа төлөөгүй нийт 408.684 тээврийн хэрэгсэл байгаагаас 231.397 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байна.

Түгжрэлийг бууруулах, авто замын ачааллыг багасгах, зам тээврийн осол, гэмтлийг бууруулах ажлын хүрээнд 12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвараа төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлана.

Тодруулбал, МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн:

3.7 зүйлд Жолоочид дараах зүйлийг хориглоно: Зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох;

27.2.Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ: тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлага хангаагүй буюу энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй, эсвэл зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй, мөн энэ дүрмийн 3-р хавсралтад заасан шаардлагын дагуу зохих таних тэмдгийг байрлуулаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх гэж заасан байдаг.

Түүнчлэн, хуулиар оногдуулсан торгуулиа төлөөгүй 355.300 тээврийн хэрэгсэл бий гэсэн тооцоо гарчээ. Энэ нийт тээврийн хэрэгслийн 40 гаруй хувийг эзэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийслэлд хөдөлгөөнд оролцож буй гурван машин тутмын нэг нь торгуулиа төлөөгүй гэсэн үг.

Оргил цагийн үед Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн дундаж хурд 7-13 км/цаг байгаа бол түгжрэлийн урт 97.3 км хүрсэн. 2030 он гэхэд Улаанбаатар хотын нийт хүн ам хоёр сая хүртэх тооцоолол гараад буй. Үүнтэй зэрэгцээд Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо өсвөл оргил цагийн үед тээврийн хэрэгслийн дундаж хурд таван км/цаг хүрч, түгжрэлийн урт 200 км хүрэх эрсдэл үүсээд байгаа юм.

Хуваалцах:150

СЭТГЭГДЭЛ (15)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    Зөв. Ямар ч нийгэмд хатуу дүрэм журам зохион байгуулалт хэрэгтэй. Тэгш байх хэрэгтэй. Ямар нь оношилгоондоо ороод торгуулиа цаг хугацаандаа төлөөд ямар нь оношилгоондоо орохгүй торгуулиа төлөхгүй яваад байж болдог юм бэ????

  • Н
    Нэргүй

    Ард түмнийхээ нуруун дээр өчнөөн ачаа татвар нэмчих ээд одоо хөл залгуулдаг унаагаар нь хааж боочих юм бна л даа муусайн новшнууд

  • З
    Зочин

    ЯДУУС МАШИН УНАХ ЁСГҮЙ ШУУД ХАС

  • З
    Зочин

    Оношилгоонд орох гэхээр автомашины сэлбэг хэрэгсэл хүлээгдэж байгаа, заавартай байгаа машинуудыг ингээд шууд хасаж болж байгаа юм уу? Хүний өмчинд Төр дураараа хүч хэрэглэж халдаж, хүчин гүй болгож болдог юм уу?

  • З
    Зочин

    Хүний эрх гэж ярьж бгаа хүмүүс үүргээ бас биелүүл

    • З
      Зочин

      Үнэн 2

  • З
    Зочин

    Зөв

  • З
    Зочин

    Татвар, торгууль, төлөөгүй номер байхгүй, хэзээ мөдгүй салж унах гэж байгаа, аймар утаатай, гадна өнгө үзэм үнэхээр аймар машинууд гол төлөв гэрт хороолол, захаар л явдаг юм билээ. Бас гостуу жолооч нар. За тэгээд үнэн юм хэллээ гээд битгий бариад идчихээрээ ккк

    • З
      Зочин

      ЁСТОЙ ҮНЭН ШҮҮ. ТАТВАРАА ТӨЛӨАД, ОНОШЛОГООНД ОРООД ЯВ Л ДАА, ЖОЛООЧ НАРАА

    • З
      Зочин

      Үнэн

  • И
    ИРГЭН

    Хүний эрхэнд халдаж татвар торгууль, оношилгоо үйлчилгээ шаардлаа гээд л оркууд орилож өгнө шүү дээ хө!!!кк

  • И
    ИРГЭН

    Үхэр Монголчуудын хүний эрхэнд халдаад байна гэдэг уриа нэг хэсэгтээ цуурайтах байх даа!!! Ккк

  • Т
    Татвар төлөгч

    Татвар,торгуулиа төлдөггүй гаруудаас мөнгөө бүрэн аваачээ.Төлдөг нь хохирогч болох шинжтэй шүү цаашдаа

  • З
    Зочин

    МАШ ЗӨВ

  • З
    Зочин

    SEKSEER ANUSDI80955887