Цас орж агаарын чанар өмнөх өдрүүдээс бага зэрэг сайжирчээ

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
20
legacy:utaa 2024/oooooooo.jpg

Өнгөрсөн шөнө Улаанбаатар хотод орсон цасны нөлөөгөөр агаарын чанар өмнөх өдрүүдээс бага зэрэг сайжирчээ. Өнөө өглөө 08:30 цагийн байдлаар хотын төв хэсэгт Агаарын чанарын индекс 123 буюу бага зэргийн бохирдолтой гарчээ. Тэгвэл өнгөрсөн хоёр хоногт агаарын чанар дунд зэргийн бохирдолтой гарсан болохыг МУИС-ийн мониторингийн албанаас судлан гаргажээ.