Согтуугаар жолоо барьсан ROOCKIE буюу У.Мөнхбаганы жолооны эрхийг 1 жилээр хаслаа

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
40
legacy:8 ishig/382276799_218095337707055_8039895250481433749_n.png

Реппер Roockie буюу У.Мөнхбагана согтуугаар жолоо барьж, ёс бус үг хэллэг ашиглаж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан байдаг. Бичлэгийнх нь дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас шалгаж, түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд буруутган 30 хоногийн хугацаагаар баривчилсан.

Мөн түүнийг Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийг зөрчсөн гэж үзэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь нэг жилийн хугацаатайгаар хасах шийдвэрийг гаргасан талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт "Согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна" гэж хуульчилсан байна.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Олон түмний хайрыг даахгүй мулгуу онгироо байна даа

  • З
    Зочин

    Эрхийг насаар нь хасах хэрэгтэй ийм онгироо хүмүүжилгүй хүнд жолоо бүү бартул

  • З
    Зочид

    Энэ залуу согтуугаар жолоо бариад Хүн дайруулсан бол харгис үйлдэл болох байлаа, азаар яаж хүн дайраагүй юм бэ! Залуучууд маань ёс суртахуунтай байж ийм үйлдэл битгий хийж байгаарай.

  • Х
    Ха ха ха

    Ийм нөхдүүд олширвол кэцүүдэх л юм байна, залуусаа. Залуу насаа ухаан, соёл, хүмүүжлээр гоёцгооё