Цэвэр усны шугам задарч, халуун усанд автаад байсан Яармагийн замын мөсийг хусаж, давс бодис цацжээ

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
10
legacy:2024/12/тэргэл.jpg

Хан-Уул дүүрийн 5 дугаар хороо, Титан төвийн орчимд үйл ажиллагаа явуулдаг "Андын зам" ХХК болон иргэн н.Лхагвасүрэн нарын барилгын дундын цэвэр усны Ф150мм шугамд өчигдөр /2024.12.28/ гэмтэл гарсан. Улмаар Яармагийн зам дээр халун ус урсаж байсан учраас халтиргаа үүсэхээс сэргийлж, давс бодис цацаж, өнөөдөр 06:00 цагт зорчих хэсгийг хэвийн болгожээ.

Тодруулбал, 45.000 мкв авто зам, 18.600 мкв явган замыг хамарсан мөстсөн талбайд нийт 18 тонн давс цацаж хайлууллаа. Хайлсан мөсийг хусаж, түрэх, ачилт хийхэд 3 ковш, 1 камаз, 2 техник, 35 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, 18 рэйсээр цас мөсийг ачиж, тээвэрлэлээ.

Өнөөдрийн 09:00 цагийн байдлаар зорчих хэсэг хэвийн, цэвэрлэгээнээс үлдсэн нимгэн мөстөлт хэсэгт цацсан давс хайлалт өгсөн, шаардлагатай хэсэгт давс цацах арга хэмжээг авахаар ажиллаж байгаа аж.