Тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулж, нэгдүгээр сарын 1-нээс 6 хувиар нэмэгдүүлнэ

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
210
legacy:tetgewriin zeel/67.png

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд “Тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын жилийн дундаж түвшинтэй уялдуулж жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлнэ” гэж заасан. Хуулийн дагуу Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоол гарсан билээ.

Тус тогтоолоор нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэврийг хэмжээг зургаан хувиар тус тус нэмэгдүүлж, батлагдсан төсвийн хүрээнд тооцож олгохоор болсон байдаг.

Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 689,000 (зургаан зуун наян есөн мянга) төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 572,400 (таван зуун далан хоёр мянга дөрвөн зуу) төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоосон байна.

Хуваалцах:210

СЭТГЭГДЭЛ (21)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • B
    Bachka

    60% нэмсэн юм шиг татвар замын хураамж цахилгааны үнийг нэмэх юм аа биднийг яа гээд байгаа бэ?

  • А
    Алтантуяа

    Нийгмийн даатгал төлөөд 20жил болоод тэтгэвэрт гарсан хувь тэнцүүлж гарсан ялгаа гээд байх ер алга махаа зулгааж төлж төлөөд 100к зөрүүтэй тэтгэвэр авах юм бол нийгмийн даатгал төлөх шаардлага алга

  • Ц
    Цэнгэ

    Төр засаг тэтгэврийг 6 хувиар буюу 60000 төгрөг нэмж жаахан юм настангуудлаа долоолгож доромжилж бгаа мэт харагдаж байхад лангуун дээрх бараа 6 хувийг чинь 5 дахин буюу 30 хувиар нэмэгдүүлж байх юм даа статистик газар мэдээлэл хийдэг болж нэг настанд олгож буй тэтгэврийн доод хэмжээ 500000 аас 650000 байхад 3.0 сая гэж худлаа мэдээлэл хийж хүмүүсийн толгой. Угааж төөрөгдүүлж хэдэн тэтгэврийн амьд бгаа хөгшид нь ядуучуудын эгнээнд 2025 онд огцом шилжив бололтой хөөрхийдөө. Ингэж улсад насаараа нд 30.40 хэдэн жил төлчихөөд 1.0 сая хүрэхгүй тэтгэвэр авч байснаас үхсэн дээр болж дээ хөөрхий дөө хөгшчүүл минь дээ

  • B
    Boldoo

    Бүгдэд ижил дүнгээр нэмэх нь зөв .

  • Z
    Zochin

    Төр засаг минь бас яахав дээ тэтгэвэрт минь хэдэн төгрөн нэмлээ баярлаж байна

  • З
    Зочин

    Хөдөлмөр хөлсний доод хэмжээ 792000 болж байхад Ахмадын тэтгэвэрийн доод хэмжээ бас ингэж өсгөх ёстой шүү дээ.

  • З
    Зочин

    Миний бодоход би насаараа төрийн байгууллагад төрийн албан хаагч н/б хийж явлаа.гэвч одоо би доод хэмжээгээр авч бна маш гомдолтой л бна улсад 32 жил

  • З
    Зочин

    Хувиар нэмж болохгүй ??? Бүгдэд нь жигд нэмвэл шудрага !

  • T
    Tseeenhuu Chimeddulam

    Turduu dayrlaj zalbraal yvdagdaa

  • Б
    Булгаа

    Өргөн хэрэглээний барааны үнэ 2..3 дахин нэмэгдээд, тэтгэвэр нь 6% ч гэх шиг...яаж инфляцтайгаа уялдаад бгаан ???

  • Б
    Би

    Арай шүү. Бүх юмны үнэ өсөж бна 😭

  • Н
    Нэргүй

    Энэ нэмэгдэл инфляцитай уялдахгүй л. Дундаж цалин 2,5К байгаа. 2,5К тэтгэвэртэй ахмад настны тэтгэвэр 150К нэмэгдэнэ. 700К тэтгэвэртэй ахмад настан 42К нэмэгдэнэ. Шударга бус байна. Бага тэтгэвэр авдаг настангуудын 25-30 жил улсад тасралтгүй ажилсан байдаг. Гэтэл амьжиргаанд нь хүрэхгүй бага тэтгэвэр авч байна. Улсад төлсөн тэтгэврийн хэмжээг харгалзан хамгийн багадаа 1,5К тэтгэвэр өгдөг болох хэрэгтэй. Энэ нь өнөөдрийн инфляцитай бодитоор уялдана.

  • З
    Зочин

    BATDAVAA DARGA ZAIL.VNIIN H9ROONII

  • S
    Sanaa

    Yumnii vnee barij shslgaj togtooj chadahgyi baij sariin umnuus 6% han nemehee yarisan udruus chini bvh yumnii vne 100% nemegdsen.terVniin horoonii darga avgaitaigaa nvvrsnii sonsgoloor hulgaich ni todorson BATAVIA gegchiig zailuulj chaddag hyniig ni taviachee

  • Б
    Баагии

    Мөстөй чихэр хүүхэд долоолгоод бгаамуу новшнууд

  • З
    Зочин

    Инфляцын түвшинтэйгээ яаж уялдуулаад байгаа юм бэ. Энэ нэмэгдэл чинь яагаад ч инфляцыг гүйцэхгүй, хүүхэд хуурсан л ажил хийж байнөө

  • З
    Зочин

    Юмны үнэ ээ нэм гэж бга юм шиг юун сүртэй өдөр бүр бичдэг юм бэ дээ. Цахилгааны үнийг ч тэр. Өөр бичих юм олддоггүй байх л даа, зайлуул. 6 % чинь инфляциа гүйцэхгүй ш дээ.

  • З
    Зочин

    Энэ нэр хүндтэй шагналыг нь гардуулах ёслол

  • З
    Зочин

    Зөвхөн ажиллаж нийгмийн даатгал төлсөн хүмүүст л нэмэх хэрэгтэй шдээ мөнгө төлж тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийнхийг нэмэх шаардлага бх ч үгүй шударга бай!

  • З
    Зочин

    Үнэ өсөлт ийм байхад 6 хувь арай л юмаа

  • И
    И

    Инфляци 8% ,уялдуулж гэдэг үг чинь зохихгүй бна !