Энх цагийн эгэл баатруудын ар гэрт хүндэтгэл үзүүллээ

Нийгэм
UBn teamУнших: 1 мин 5 сек
30
legacy:_shariljjj/bvv/012.jpg

Шинэ жилийн баярыг тохиолдуулан БХЯ, ЗХЖШ-аас НҮБ, Монгол Улсын Төр засаг, цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллагын өмнө хүлээсэн энхийг сахиулах ажиллагааны үүргээ амжилттай гүйцэтгэсэн болон өдгөө гүйцэтгэж буй цэнхэр дуулгатнуудынхаа ар гэрт хүндэтгэл үзүүлж, алдрай бяцхан үрст нь гарын бэлэг гардууллаа.Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Их хурал, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, энхийг сахиулагчид болон ар гэрийн төлөөлөл оролцсон юм.

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт хэлсэн үгэндээ дайны хөлд сүйдэж хүмүүнлэгийн хямралд нэрвэгдсэн мянга мянган иргэдийн аюулгүй байдлыг сахин хамгаалах үүргээ нэр төртэй гүйцэтгэж монгол цэрэг дэлхийн цэрэг гэх нэр алдрыг олон улсын түвшинд цуурайтуулж яваа энхийг сахиулагчдаараа бахархаж буйгаа онцлоод алдрай бяцхан үрсийнх нь хамтаар шинэ оны баярын мэндийг өргөн дэвшүүллээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 900 орчим цэргийн алба хаагч НҮБ-ын энхийг сахиулах долоон ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 22 мянга гаруй цэргийн алба хаагч дайны хөлд сүйдэж, хүмүүнлэгийн хямралд нэрвэгдсэн дэлхийн 10 гаруй орны энгийн ард, иргэд, дүрвэгсдэд шаардлагатай тусламж, дэмжлэг үзүүлж, аюулгүй байдлыг нь сахин хамгаалах үүргээ нэр төртэй гүйцэтгэсний үр дүнд өдгөө Монгол Улс НҮБ-д цэрэг илгээгч 120 орноос 18 дугаарт эрэмбэлэгдэж байна.

tenx-hd
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хөлсний цэрэг юм л даа

  • М
    М.Амар настан

    Эх орноо төлөөлөн энхийг сахиулах үйлст зүтгэж яваа залуус та нартаа эрүүл энх,сайн сайхныг хүсье.

  • Б
    Баяржаргал

    Энэ хүмүүс мундаг л даа,гэхдээ өдөр болгон аюул сорьж явдаг цагдаагийнханд эрхэм сэтгүүлч нар тун муу юм даа.Аргагүй,ардчиллыг бусад оронд хамгаалах Монголын иргэдийн аюулгүй байдлаас хавьгүй чухал.