Хавдрын хоёрдугаар төв эмнэлэгт ажиллах 1500 эмч, ажиллагсдыг ирэх сараас АНУ-ын Ютагийн их сургуульд суралцуулна

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
130
legacy:ETG/хавдар 4.jpg

Хавдрын урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээ, эрдэм шинжилгээ сургалтын цогцолбор бүхий хоёрдугаар төвийг Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын аманд 2-3 жилийн дотор ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Эмнэлгийн барилгад шаардагдах эрхний ээлжийн санхүүжилтийг энэ оны төсөвт тусгаад буй.

Нийт 15 газарт, 95 мянган м.кв талбай бүхий энэ төвийн дэд бүтцийг барихад шаардагдах хөрөнгийг энэ оны улсын төсөвт тусгасан. Мөн төвд ажиллах 1,500 эмч, ажиллагсдыг ирэх сараас АНУ-ын Ютагийн их сургуультай хамтран сургаж эхлэх юм.

Ажлын хэсэг хоёрдугаар төвийн бүтээн байгуулалтыг мэргэжил, арга зүйгээр хангаж, дэмжлэг үзүүлнэ. Мөн хавдар үүсгэж байгаа шалтгаан, нөхцөлийг таслан зогсоох, салбар дундын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, олон улсын жишигт нийцсэн тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх чиглэлээр ажиллах юм.

legacy:ETG/хавдар 3.jpg

Манай улсад жилд 7,000 хүн хорт хавдраар өвчилж, 4,500 хүн нас бардаг бөгөөд байдал энэ хэвээр үргэлжилбэл 2040 он гэхэд өвчлөл хоёр дахин нэмэгдэнэ гэсэн тооцооллыг ДЭМБ хийгээд байна.

legacy:ETG/хавдар 2.jpg

Хавдрын шалтгаант нас баралт нийт нас баралттай харьцуулахад дэлхийд 17 хувьтай байхад манайд 24 хувьтай төдийгүй, хорт хавдраар өвдсөн иргэдийн 70 орчим хувь нь хожуу шатандаа оношлогддог байна.

Хуваалцах:130

СЭТГЭГДЭЛ (13)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    Ажиллах эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэнгүй байж л эмнэлэг шинээр барина гээд байх юм.

  • З
    Зочин

    Дандаа арын хаалганы эмч сувлигчид

  • У
    Уншигч

    Цөөхөн хэдхэн Монголчуудаа хавдартай байлгах гээд бгаа юм шиг орон нутаг руу хувиар гаргаад урьдчилсан үзлэгт хэдэн эмч нараа хуваарилаад бүр малчидаа төдийд өдийд гээд үзээд хүндээ хайртай бай л даа цөөхөн шүү дээ . Болохгүй юм гэж байдаггүй шүү .

  • Н
    нийслэлийн иргэн

    яагаад Юта гэж өөр хот улс оронтой хамтран ажил хийж болно шдээ хаана ямар газар орон бүх юм аа судлаж ярьмаар юм хүмүүс ээ хавдартай болгочхоод одоо эмчлэх эмч бэлдэнэ гэнэ энэ хотод амьдрахад хүнд байна шүү

  • З
    Зочин

    Ёстой эмч дээр 10 сарын 10 цаг аваад үзүүлнэ. Рентген зураг авхуул гэнэ дахиад цаг авна дахиад 10-14 хоногийн дараа нэн зургаа авхуулна дахиад эмч дээр цаг авна дахиад 10 хоногийн дараа үзүүлнэ. Тэгсээр 1.5 сар эмч дээр орлоо шинэ жил яриастай яс ургаагүй бна. Өвчин намдаах уу тос түрх эдгэхгүй шдээ үзэх ч үгүй өвчтөн би үе мөч цусны штнжилгээ өгөх үү гээл асуухаар угаасаа эдгэхгүй юм чинь тос өвчин намдаах л ууна. Куэ тэгээд хэрх мэрхийг чинь цусны шинжилгээ хийлгэхгүй юу гэхээр үгүй л гэх . Ийм үг сонсох л гэж сар хагас явлаа даа. Оношоо ч хэлэхгүй өвчтөнтэйгээ ярихгүй гаргах юм ингээд байхаар чинь бага дээр нь эмчлэхгүй архагшуулаад сүүлдээ балардаг бгаа шд. Яаж ийм муухай сэтгэлгүй эмч бнаа. Олон хүнийг үхэлрүү нь ойртуулж бгаа бхөө. Хэл устай болхоор бас уншаад бна шдээ үе мөчинд цусны шинжилгээ өгч онош тодорхойлно гээд олон хэлээр бичигдсэн байна шдээ. Танилгүй л бол үх гэж бгаам уу

  • И
    ИРГЭН

    Тэнд очиж ажлах эмч ажилчидын нийгэмийн асуудал сайн байх ёстой!!! Түүнээс биш хэн ч очиж ажиллахгүй шүү хөдөө!!!

  • C
    chuka

    Америкаас буцаж 1500 хүн ирэх үү.кк

  • З
    Зочин

    Хавдрын энэ 2 дахь эмнэлгээ баруун аймагт бариж байгуулахыг судлаач ээ. Хотод бүх зүйлээ төвлөрүүлэхээс зайлс хийгээч ээ. Дарга нараа

  • М
    Монгол хүн

    Хамгийн гол нь сэтгэл, ёс зүй 2 шүү дээ. Эмч нар өвчтөн ирэхэд эдгээчих юмсан гэсэн чин сэтгэлээр хандах чухал. Танилтай нь эдгэрч, танилгүй нь үхдэг зарчмыг халах хэрэгтэй.

  • З
    Зочин

    Хүрэлбаатар хэр сайн эмч болохыг одоо л харья

  • 3
    3очин

    Хавдар юунаас үүсээд байгааг олж тогтоох 2рт эрт оншилгоог үё шаттай ойрхон хиих нэгэнт хавдар илэхсэн тохиолдолд шуурхай эмчилэх хавдарын эмнэлэгийн үзлэг 1 сарын дараа очёртай байдагыг мөнхсайхан анхаарах шаардлагатай

  • З
    Зочин

    Хавдар Судлалын Үндэсний Төв гэсэн мөртлөө хавдраа судалдаггүй, яагаад үүсээд байгааг нь мэддэг ч үгүй, өвдөөд ирсэн өвчтөнүүдээ хожимдсон гэх шалтгаар эмчилдэггүй. Ийм эмнэлгийг өчнөөн их хөрөнгөөр нэмж бариад юу ч өөрчлөгдөхгүй. Яагаад дэлхий дээр хавдрын үхлээр тэргүүлээд байгаагаа эхлээд тогтоогооч тэнэгүүдээ.

    • З
      Зочин

      Яг тийм