Энэ сарын 16-нд “Хурд“ хамтлагийн “Бүсгүй” дуунаас сэдэвлэсэн бүрэн хэмжээний УСК нээлтээ хийнэ

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
10
legacy:2025/01/471944200_1771660263580615_7589866145737284451_n.jpg

“Хурд” хамтлаг 30 жилийнхээ ойн хүрээнд олон гэнэтийн бэлгийг сонсогчдодоо хүргэж буйн нэг нь бүрэн хэмжээний уран сайхны кино юм. Тодруулбал, “Хурд” хамтлаг “Бүсгүй” дуунаасаа сэдэвлэсэн бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээснээ үзэгчдэд хүргэх гэж байна. “Хайрлагдсан эмэгтэй хамгаас илүү үзэсгэлэн төгс, эрхэмсэг. Хайрлаж, хайрлуулж яваа бүсгүйчүүддээ зориулав” хэмээн онцолсон “Бүсгүй” уянгын драмын кинонд жүжигчин Ариана буюу Г.Ариунболор, С.Ариунбямба нар гол дүрийг бүтээжээ. Энэхүү уран бүтээлийг ирэх оны нэгдүгээр сарын 16-наас бүх кинотеатруудаар үзэгчдийн хүртээл болгох юм байна.

tenx-hd
Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Жирийн нэг сэтгүүлч эмэгтэи авилгачдыг шүүммжлээд 4 жил шоронд асар их мөнгө эх орон ард түмэнээсээ хулгаилсан хулгаичдыг хамгааддаг прокор баихуу.монголыг авилгачид поркор шүүх,хамтарч дуусгаж баиндаа