Өнгөрсөн шөнө Увс аймгийн Хяргас нуурын мөсөнд суудлын хоёр автомашин цөмөрснийг татан гаргажээ

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
10
legacy:обег/sonata 1.jpg

Өнгөрсөн шөнө Увс аймгийн Хяргас нуурын мөсөнд хоёр автомашин цөмөрсөн байсныг аймгийн ОБГ-ын алба хаагчид татан гаргажээ.

Тодруулбал, Увс аймгийн Завхан сумын 3 дугаар багийн “Хяргас” нуурын мөс цөмөрч суудлын автомашин суусан тухай дуудлагыг 01.06-ны өдрийн 00:00 цагт хүлээн авчээ.

legacy:обег/sonata.jpg

Тус аймгийн Онцгой байдлын газрын 41 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн эзэмшлийн “Prius-20” загварын суудлын автомашин, мөн иргэн С-ийн эзэмшлийн “Sonata-6” загварын суудлын автомашин нуурын мөсөнд цөмөрч орсон байсныг 09 цаг 10 минут ажиллан татан гаргаж, хүлээлгэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.

legacy:обег/sonata 2.jpg

Иймд иргэдийг урьдчилан тооцоолоогүй эрсдэлтэй үйлдлээс болж өөрсдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирохгүй байхыг ОБГ-аас сэрэмжлүүлж байна.