Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ОБЕГ: Мөс цөмөрч 36-47 настай хоёр эрэгтэйг гаргаж, машиныг нь татаж гаргах боломжгүй учраас үлдээжээ
00

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн “Ёлын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 60 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 85 км-т/ мөс цөмөрч суудлын автомашин суусан тухай дуудлагыг 01.07-ны өдрийн 19:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход Даланзадгад-Хүрмэн сумын чиглэлд зорчиж явсан "CC1030UA21A-Пикап" загварын суудлын автомашин /2 зорчигчтой/ мөс цөмөрч суусан байсан автомашиныг татан гаргах боломжгүй тул үлдээж иргэн Д /36 настай, эрэгтэй/, Н /47 настай, эрэгтэй/ нарыг 02:16 цагт аймгийн төвд авч ирсэн.



.webp)