Хүний наймаанд өртсөн гэдгээ мэдэхгүй хилээр гарч явсан 45 хүний аяллыг зогсоож, нэг мансуурсан иргэнийг цагдаад шилжүүлжээ

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
70
legacy:medeeb/ub1.jpg

Хүн худалдаалах гэмт хэрэгт өртөх эрсдэлтэй, хохирогч болсон хүүхэд, насанд хүрэгчдийг хилээр дамжин өнгөрөхөөс өмнө таньж тогтоон, таслан зогсоож, хамгаалалтад авч байгаа талаар ХЭҮК-оос мэдээлэв.

КОВИД-19 цар тахлын дараагаас хилийн боомтуудын үйл ажиллагаа тогтворжиж, улмаар хүн худалдаалах гэмт хэргийн эрсдэлт нөхцөл нэмэгдсэн учир ХХЕГ-аас дээрх төслийг дахин эхлүүлэх хүсэлт гаргасан байна. Ингэснээр АНУ-ын Засгийн Газрын санхүүжилтээр “Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь“ төслийн хүрээнд 2023 оны есдүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн төслийг дахин эхлүүлээд байгаа аж.

Төслийг дахин хэрэгжүүлж эхэлсэн хугацаанд хүн худалдаалах гэмт хэрэгт эрсдэлд байж болзошгүй нийт 3735 зорчигчоос асуулга, ярилцлага авч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл өгчээ.

Эдгээрээс эрсдэлт буй 98 зорчигч тогтоогдсоноос 45 иргэн аяллаа зогсоож, нэг иргэн мансуурлын байдалтай байсан тул Замын-Үүд сумын Цагдаагийн хэлтэст мэдээлж, холбон зуучилсан талаарх мэдээллийг уулзалтын үеэр ХЭҮК-т өгчээ.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Ардчилал явснаас хойш сүүлийн 30 жилд Монгол улсын амьдрал сайжирч дээшилсэн үү.Болох болохгүй олон аймшигтай хэргүүд нийгэмд гарч иргэдийг айх айдасгүй уур хилэнгүй амьдарч чадаж байгаа юу.

  • З
    Зочин

    Овоо доо

  • З
    Зочин

    34 жил төдийгөөс өдий болтол мөнч олон монгол хүний хувь заяа эргэсэн,олон ч хүн сөхөрч үрэгдсэн.асар их үнээр энэ ардчилхл гэдгийг байгуулсан боловч өрөм шар тосыг нь хаа хамаагүй новшнууд хамж идээд баяжиж хөлжөөд улам их шунаж эх орон ч газар нутаг ч эргэлзээтэй болж эхэллээ дээ хөөрхий

  • З
    Зочин

    Золбин ардчиллын гай гэж энэ дээ. элбэгдорж хүүр л хятадуудтай нийлж Монголд байгаагар хөлөөрөө ийм зүйл хийлгэж байгаа шүү.

  • У
    Удвал

    юу солиороод бичээд байгаан бүр 40,50иараа баригдах уу ямар ч тодорхой юмгүй ийм мэдээ байх уу, энэ сэтгүүлчинцэрүүд мэдлэг боловсролоо дээшлүүл тэгэх үү

    • З
      Зочин

      Харин тийм. Ямарч ойлгомжгүй мэдээ бна.

    • Z
      zochin

      явуулж байгаа, очих газар нь тодорхойгүй хүмүүсийг шалгах нь зөвштэ