Ерөнхий сайдын дэргэд байгуулсан Шуурхай штабын анхдугаар хуралдаан болж байна

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
70
legacy:2025/09/moto/115.jpg
legacy:_shariljjj/11/256910898_282856180520380_2006490766312819951_n.jpg

Ерөнхий сайдын дэргэд байгуулсан Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, Дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх Шуурхай штабын хуралдаан болж байна.

Тус хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцэж байна. Ерөнхий сайд танилцуулгатай холбогдуулан ногоон бүс байгуулах, айл өрхийг хийн түлшинд холбох, “Эрдэнэс Тавантолгой”-н эрчим хүчний баяжуулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх зэрэг асуудал дээр тооцоо судалгааг сайтар хийж, салбар хоорондын уялдааг сайжруулан, яаралтай технологийн шинэчлэл хийх, тодорхой шийдвэрт хүрэх хэрэгтэй гэдгийг онцолж, штабын гишүүдэд үүрэг, чиглэл өгч байна.

legacy:_shariljjj/11/345436122_1442846476550653_5069021058248150893_n.jpg

Шуурхай штабын хуралдаанд Засгийн газрын 14 гишүүн, нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүд, НЗДТГ-ын дарга, орлогч дарга нар болон “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэ Тавантолгой” зэрэг холбогдох байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд оролцож байна.

legacy:_shariljjj/11/256676832_629086211770559_8723882895468391126_n.jpg
Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    жаран ухна гэдгийн үлгэр шиг л юм харагдана даа

  • З
    Зочин

    Энэ хүмүүс дотор чинь барилгын инженер, шинийг санаачлагч, химич, экологич, байгаль орчины бүтээлч мэргэжилтэн хүн байгаа юм уу????

  • Ц
    Цочь

    Ногоон бүс, утаагүй больё гэвэл зуухныхаа мөнгөөр өрхийн хэрэглээний нарны эрчим хүч хураагуур тараа !!!!!газ нь давхар явна л биз

  • З
    Зочин

    НОГООН БҮСИЙГ ЧИНЬ ЗУН БАЙГУУЛДАГ БИЗ ДЭЭ. УТААТАЙ НОГООН БҮС ГЭЖ ЮУ БАЙДАГ ЮМ БЭ. ТАРИНА ГЭСЭН ТЭР ИХ МОДЧИН ЯАСАН ЮМ БЭ. ХҮМҮҮС ХОРТ УТААНЫ БАГ ТАРААЖ ӨГВӨЛ ТААРНА

  • З
    Зочин

    тэгээд хурал ямар багадсан биш . ямар шийдвэр гаргаж хэзээ хэрэгжүүлэх юм бэ.нэг их сайхан үг сонссор бүр аргаа барлаа. хуралдаж ярьдгаараа бол монгол шиг асуудалгүй орон үгүй байх нь

  • З
    Зочин

    Худлаа шаагаал ЭБИтэйгээ хамт дээлээ нөмөр

  • З
    Зочин

    Оюун-Эрдэнэ баг муутай юмаа. Энэ байдлаараа дан пиараар хол явахгүй шүү