Хөвсгөлийн “Хөх сувд” мөсний баяр ирэх сарын 13-нд эхэлж, 10 хоног үргэлжилнэ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2026/01/1/252469484_1006307183247674_7116078189023643927_ncopy2.jpg

Хөвсгөлийн “Хөх сувд-2025” олон улсын мөсний баяр ирэх хоёрдугаар сарын 13-23-нд Хатгал тосгоны Хүй толгойн урд “Хайчийн ам”-нд болно.

Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас мөсний баярыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж, анхны хуралдаанаа хийсэн байна. Хуралдаанаар ажлын төлөвлөгөө, зохион байгуулах арга хэмжээнүүдийн талаар санал солилцжээ.

“Хөх сувд-2025” олон улсын мөсний баярыг зохион байгуулах комиссын даргаар тус аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх ажиллаж байна.