ТОДРУУЛГА: Улсын эмнэлгүүд 0-18 насны хүүхдийн 5-6 шүдийг ҮНЭГҮЙ ЭМЧИЛЖ байна

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин 26 сек
10
legacy:ЭМЯ/449461206_7653645961414852_3318698322711150984_ncopy1.jpg

Улсын эмнэлгүүд 0-18 насны хүүхдийн шүдийг даатгалаас үнэгүй эмчилж, 18-аас дээш насны насанд хүрсэн иргэдийн шүдийг даастгалаас нэг ч төгрөг гаргахгүйгээр төлбөртэй эмчилж эхэлжээ.

Өмнө нь хүн бүр нас харгалзахгүйгээр гурав хүртэлх шүдээ үнэ төлбөргүй эмчлүүлдэг байсан юм.

Энэ талаар ЭМЯ-наас тодруулахад, "Өнгөрсөн аравдугаар сарын 3-нд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 14 дүгээр тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжтой насанд хүрэгчдийн шүдний өвчлөлд даатгалаас нэг ч төгрөгийн санхүүлжилт олгохгүй. 100 хувь өөрсдөө хариуцаж, 0-18 хүүхдийн шүдийг эцэг, эхийн халааснаас нэг ч төгрөг гаргахгүйгээр 100 хувь даатгалаас санхүүжүүлж, ҮНЭГҮЙ эмчлэхээр тусгасан. Энэ тогтоол одоо хэрэгжээд явж байгаа.

ТУС ТОГТООЛД:

"0-6 насны хүүхдийн тав хүртэлх шүд,

7-18 насны хүүхдийг зургаа хүртэл шүд,

Жирэмсний хяналтад буй эмэгтэйн өвчилсөн бүх шүдийг 100 хувь даатгалаас санхүүжүүлж үнэ төлбөргүй эмчлэхээр тусгасан. Харин насанд хүрэгчдийн шүдийг даатгалаас нэг ч төгрөг гаргахгүйгээр төлбөртэй эмчилж эхэлсэн. Улсын эмнэлгүүд болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээтэй хувийн эмнэлгүүдэд энэ тогтоол үйлчилнэ" гэлээ.

-ЭМДЕГ-ТАЙ ГЭРЭЭ ХИЙСЭН ХУВИЙН ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ БАЙХГҮЙ-

legacy:эмдег/эмдег.jpg

Бид ЭМДЕГ-тай гэрээтэй хувийн эмнэлгүүдийн нь талаар мэдээллийг ЭМДЕГ-аас тодруулахад, “Эрүүл мэндийн даатгалтай гэрээ хийсэн хувийн шүдний эмнэлэг одоогоор байхгүй. Тиймээс зөвхөн улсын эмнэлгүүд даатгалаар үйлчилж байгаа” гэлээ.

-НАСАНД ХҮРЭГЧДЭД ТӨЛБӨРТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ БОЛСНООС ХОЙШ ШҮД, ЭРҮҮ НҮҮРНИЙ ТӨВИЙН НАСАНД ХҮРЭГЧДИЙН ҮЗЛЭГИЙН ТОО БУУРЧЭЭ-

Мөн бид Шүд, эрүү нүүрний төвтэй холбогдож, тогтоол хэрэгжиж эхэлсэн эсэх талаар тодрууллаа.

legacy:_shariljjj/NewFolder 2/1-Untitled.jpg

Тэд "Тогтоолийн хэрэгжилтийг хангаж ажиллаж байгаа. 0-18 настай хүүхдүүдийн 5-6 шүдийг үнэ төлбөргүй эмчилж байгаа. Насанд хүрэгчдэд төлбөртэй үйлчилгээ үзүүлдэг болсноос хойш манай төвд ханддаг насанд хүрэгчдийн тоо багасаж, нийт үйлчлүүлэгчдийн 70-80 хувийг хүүхэд эзэлдэг болсон" гэв.