АГААРЫН ЧАНАР: Толгойт, Хайлааст орчимд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хэмжээний ИХ УТААТАЙ байна

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин 1 сек
10
legacy:2025/11/bbb1.jpg

Нийслэлийн агаарын чанарын мэдээг хүргэж байна. Өнөөдрийн 09.45 цагийн байдлаар Толгойт, Хайлааст орчимд хамгийн их бохирдолтой буюу агаарын чанарын үзүүлэлт 263-266 байна.

Харин Шархад, Богд хааны ордон музей орчимд хамгийн бага бохирдолтой буюу 105 зааж байна. Нийслэлийн 19 байршилд хэмжилт хийхэд ихэнх байршилд бохирдолтой зааж, УЛААНБААТАР УТААТАЙ байна.

Олон улсад агаарын бохирдлын хэмжээ 25 байвал хэвийн гэж үздэг. Харин манай улсад дээрх хэмжээг 50 байвал хэвийн гэж үздэг байна. Гэвч “хэвийн” хэмээгдсэн дээрх хоёр тоон утга Улаанбаатарт хэдийн доод утга, хангах боломжгүй үзүүлэлт болоод удсан.

legacy:_shariljjj/11/Capture.PNG

АГААРЫН ЧАНАРЫН ИНДЕКСИЙН ТООН УТГА ЮУГ ИЛЭРХИЙЛЭХ ВЭ?

Цэвэр: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй.
Хэвийн: Агаарын чанарын стандартын шаардлага хангана. Гэхдээ зарим хэт мэдрэг хүмүүст амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрэх магадлалтай.
Бага бохирдолтой: Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртөнө.
Бохирдолтой: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрч эхэлнэ. Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл хүндээр илэрнэ.
Их бохирдолтой: Удаан хугацаагаар гадаа байхад хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл үзүүлж болно.
Маш их бохирдолтой: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    DR. ADITYA

    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00