Р.Чингис: Намайг төрийн эсрэг хүнд гэмт хэрэгт баримт нотолгоогүйгээр гүтгэсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хуулийн байгууллагад хандаж шалгуулна

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин 32 сек
130
legacy:2025/11/chingis.jpg

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "ЗГ-ын эсрэг жагсаалыг П.Цагаан, түүний хүү болон Дотоодын цэргийн командлагч Р.Чингис, түүний дүү Р.Саруул нар санхүүжүүлж байгаа" гэж мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Бригадын генерал Р.Чингис мэдэгдэл гаргасан байна.

Тус мэдэгдэлдээ, "Монгол Улсын иргэн Рэнцэндоржийн Чингис миний бие 2021 оноос Дотоодын цэргийн штабын даргаар томилогдон ажиллаж ирлээ. 2025 оны 1-р сарын 07-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр, “Дотоодын цэргийн командлагч Р.Чингис өөрийн дүүгийн хамт жагсаал цуглааныг санхүүжүүлж байна” гэсэн ор үндэслэлгүй мэдэгдлийг олон нийтэд хандаж хийсэн. Энэ худал мэдээллийг үндэслэн тухайн өдөр намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн болно. Би цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллах хугацаандаа өргөсөн тангарагтаа үнэнч байж, хууль хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэсээр өнөөдрийг хүрсэн. Ерөнхий сайдын хэлсэнчлэн миний бие ямар нэгэн жагсаал цуглааныг санхүүжүүлээгүй, ийм зорилготой аливаа үйлдэл, эс үйлдлийг огт хийгээгүй болохоо үүгээр хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Энэ асуудалтай холбоотойгоор хууль хяналтын байгууллагын зүгээс надаас тодруулга, тайлбар авсан зүйл ч огт байхгүй.

Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, ард иргэдийн эрх, эрх чөлөө, амар тайван байдлыг хамгаалах албанд үе дамжин нэр төртэйгээр зүтгэж байгаа төрийн тусгай алба хаагчийн хувьд ийм бодлогогүй, хариуцлагагүй, увайгүй үйлдлийг хийх нь байтугай ийм сэдэл ч миний санаанд төрөхгүй гэдгийг би бат итгэлтэй хэлнэ. Өнгөрсөн хугацаанд албан үүргээ гүйцэтгэх явцад хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр над руу чиглэсэн худал мэдээлэл, доромжлол, зохион байгуулалттай гүтгэлэг дайралтууд олонтаа ирж байсан ч төрийн хүний ёсоор хүлээцтэй хандаж элдэв хариу тайлбар хийж байсангүй. Харин намайг ингэж төрийн эсрэг хүнд гэмт хэрэгт баримт нотолгоогүйгээр, амны зоргоор гүтгэж байгаа нь миний болон манай гэр бүлийн нэр хүндэд халдсан хэрээс хэтэрсэн ноцтой асуудал тул энэ тухайд хуулийн байгууллагад хандаж шалгуулан шийдвэрлүүлэх болно" гэжээ.

Хуваалцах:130

СЭТГЭГДЭЛ (13)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Энэ новш чинь зөөлөн суудал дээр суугаад сурчихсан даварсан хулгайч вэ? Бүүр доош буулгаад цас цэвэрлүүл цэвэрлэхгүй бол хүзүүгүй дээрээ оч гээд хөөгөөд явуул!!!

  • З
    Зочин

    Харваас Но-той л хүн байна

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol

  • З
    Зочин

    SEXSEER VANXANDI TSQGN UILCHLGE ANUSDI

  • З
    Зочин

    ЭНэ нөхөр чинь нэг хэсэг АПУ-гийн хамгаалалаалтын дарга хийж байсан шүү Номтойбаяр сайн мэднэ нөгөө Батхүүгийн хэргээр байцаагдаж байхдаа Цензургүй яриагаар орсон бичлэг нь одоо ч хүртэл байгаа

  • З
    Зочин

    Бохир аргаар, нутаг усаараа улс төр хийж, албан тушаалд очдог, очсон хойноо өс зангиддаг, буухгүй юм шиг хууль ёсыг үл ойшоож дураараа аашилдаг арга барилтай, бусдыг үндэслэлгүйгээр хохироодог, чадвар чансаа муутай, "түүхий хүмүүс" төрийн бүх шатанд нийтлэг болсон шүү дээ.Тэднээр татуулж, гар хөл болсон хүмүүс энэ цаг үед хүний эрхийг хамгаалж, шудрага ёсыг тогтоох болов уу? ..Гомдлоо гаргаад нэр төрөө сэргээлгэж, хохиролоо гаргуулах нь зөв шүү..Хүлцэнгүй байж, даврааж хэрхэвч болохгүй..

  • З
    Зочид

    Р.Чингисийн дүү Саруул гэж хаана юу хийдэг хүн бэ?

  • З
    Зочин

    Муу хүний дагвар үр хүүхдүүдэд ингэж нөлөөлдөг худал үнэн мэдээлэл цацагдаад удаж бна 1000 ярихад үнэн болдог гэдэг байх далд бодлого хаанаас вэ

  • Д
    Д.Чимэг

    Юу гэж л, Тиймээ би жагсаал санхүүжүүлсэн гэх вэ дээ.

  • З
    Зочин

    Зөв. Данхын эсрэг гомдол гаргаж шалгуулж нэр төрөө сэргээлгэсэн дээр.

  • З
    Зочин

    Хуцдаг чи төрийн эсрэг гэмт хэрэг хийсэн бишүү

    • А
      Ахмад

      Зүв зүгээр ажил албааигүыцэтгэж баыгаа хүнийг ямар үндэслэлээр гэдгээибаримтьай гаргах ёстойг ойлгож өайэ хүн оүү хараа!

  • И
    иргэн

    төрийн эргэлт гэсэн үг биз дээ. учрыг нь тайван байж олцгоох хэрэгтэй. хаана хаанаа