А.Амартүвшин: Шингэрүүлсэн хийн түлш ашиглавал агаарын бохирдол 95-98 хувиар буурах боломжтой

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
80
legacy:2025/01/NewFolder/67824fbee90d113800221812.jpg

Ерөнхий сайдаар ахлуулсан “Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, Дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх” Шуурхай штабын анхдугаар хуралдаан өчигдөр болж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, 2025-2028 онд Улаанбаатар хотод хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрийн талаар хэлэлцсэн юм.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгч шахмал түлшинд хийсэн туршилтын үр дүнг танилцуулахдаа, “Одоогийн хэрэглэж байгаа шахмал түлштэй “0” давхаргын баяжмалаар үйлдвэрлэсэн түлшийг харьцуулсан туршилтаар тоосонцор 33,7 хувь, хүхрийн давхар исэл 63,7 хувиар багассан бол чийглэг 14.1 хувиар, илчлэг 22,9 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Мөн шингэрүүлсэн хийн түлш ашиглавал агаарын бохирдол 95-98 хувиар, жигнэсэн нүүрс буюу хагас коксон шахмал түлш ашиглавал 25-28 хувиар, “ЭТТ”-ын эрчим хүчний баяжуулсан шахмал түлш ашиглавал 9-12 хувиар буурах боломжтой” гэдгийг онцлов.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Монголчууд дорой

  • З
    Зочин

    Дээдэст долигох, доодсыг мөлжихөөс өөр чи юу мэддэг юм. Хэдэн диплом, сертификат цуглуулсанаа их юманд бүү бод, цагаан гартан хулгайч минь

  • З
    Зочин

    Зуух тараахаар хэдэн хувь багасах вэ.

  • З
    Зочин

    Өвлийн газын зардал 10-15 сая төг болно шүү, одоо 1 сая 500 байгаа

  • З
    Зочин

    Арай гайгүй оюун ухаантай туслахуудтай болоо нямбаа. Энэ мэт бол хөрөнгөлөг хурандаагийн дунд сурлагатан байнаа

    • З
      Зочин

      Хулгайч Генералын эрхийн тэнэг хүү

  • З
    Зочин

    амьдрал мэдэхгүй цүнх баригч дарга нар юу ярьж бгаагаа ч ойлгохгүй

  • З
    Зочин

    Муужруулдаг саармаг минь хол очиж гуц