Х.Нямбаатар: Богино хугацаанд олон хүн тээвэрлэх боломжтой трамвай явуулахаар төлөвлөж байна. Тендерийг ирэх 5-6 дугаар сард зарлана

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин 18 сек
110
legacy:2026/03/67824fe1e90d113800221813.jpg

Ерөнхий сайдаар ахлуулсан “Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, Дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх” Шуурхай штабын анхдугаар хуралдаан өчигдөр болж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, 2025-2028 онд Улаанбаатар хотод хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрийн талаар хэлэлцсэн юм.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Уг хууль батлагдсанаар агаар, орчны бохирдлыг бууруулах шар болон ногоон бүсийг байгуулж, 50.000 гаруй айлыг хийн түлшний дэд бүтцэд холбоно. Харин агаар, орчны бохирдлыг бууруулах шар бүсэд 147 мянга гаруй айл өрхийг хамруулна. Шар бүсэд хамрагдах айл өрхөд стандартын шаардлага хангасан давхар шаталтат зуухыг нэвтрүүлж, 95 мянган өрхийг дулаалгын төсөлд хамруулна” хэмээн онцлов.

Мөн тэрбээр 2025-2028 онд Улаанбаатар хотод хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрүүд буюу Туулын хурдны зам, Тойрог хурдны зам, метро, трамвай, V цахилгаан станцын ажлын явцын талаар танилцуулсан юм. Энэ тухай тэрбээр, "Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Баянзүрхийн гүүрээс Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 32 км үргэлжлэх 6 эгнээ бүхий Туулын хурдны замыг барих төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд ирэх хавар бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ. Мөн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахын тулд нийтийн тээврийг төрөлжүүлнэ. Үүний нэг нь богино хугацаанд олон хүн тээвэрлэх боломжтой трамвай бөгөөд ирэх 5-6 дугаар сард тендер зарлахаар бэлтгэл хангаж байна. Трамвайн эхний шугам Нисэхээс Д.Сүхбаатарын талбай хүртэл байх юм" гэлээ.

Хуваалцах:110

СЭТГЭГДЭЛ (11)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Бактер аа яая гэжийн зайлаач ОРК оо

  • З
    Зочин

    Ажил шүү юм хийхгээд байгаа юм бол баруун 5аймгаа маш хурдны замтай тэр мэтрогоо тавиад холбочих элийрхийг ч үзүүлж байна аа эд нар зардал их байгальд халгаатай бол Онгоцоо маш хямдруул олон болгомоор юм

  • З
    Зочин

    Тэнэг боловролгүй хүн албан тушаалд очихоор ийм л урхагтай. Дүүжин тээвэр гээд л солиорч эхэлсэн. Метро, трамвай гээд л алиныг ч чадахгүй байж баахан л амандаа орсноо ярьсан хүн. Эхлээд давхар зам барьж сур. Инженерийн мэдлэгтэй бол. Цахилгаан станц шинээр бариагүй байж юун Метро, трамвай, дүүжин тээвэр.

  • З
    Зочин

    Үр өгөөжгүй ажил их болох нь дээ манай хот 4 уулын дунд бага талбайтай хэдэн бүрэн цахилгаан автобус байхад л болно орон нутагтаа ая тухтай ажиллаж амьдрах боломжийг нь бүрдүүлээд хотоо Сийрэг болговол тэгээд л болоо

  • Х
    Хотын уугуул

    Эрдэмтэн мэргэд хот төлөвлөлтийн мэргэжилтнүүдийнхээ санал зөвлөгөөг авах ёстой юм бишүү Өөрийн дураар янз бүрийн шийдвэр гаргаад байх юм

  • Ц
    Цээгий

    Тарамвай тавих зам ын зай нь баына уу яджаахад яасан богино зам яриад багаан бэ тармбай хотын алслагдсан бүсд хүмүүсийг хүргэх хэрэгтэй нисэхээс батоник хүрчүүл бас яахавдээх

  • З
    Зочин

    Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan

  • З
    Зочин

    Цаг хожиж үлгэр ярьсаар л байх юм даа

  • З
    Зочин

    Бактер өргөдлөө өгөөд зайлаарай

  • M
    mongol

    goyo sanaa bn, gehdee daanch gazar bhgyu sh dee

  • З
    Зочин

    Зогсолтгүй урагш тэмүүлэгч танд баярлалаа.... Урагшаа, улам урагшаа, ,бүүр цойл....