Нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байна

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:tsasan shuurga/400711560_328344896494068_6314296868724344693_n.jpg

Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 11-23 см, говь, тал хээрийн зарим сумдын нутгаар 1-10 см хүртэл зузаан цастай байна.

Зудын байдалд үнэлгээ хийхэд 6 аймгийн 19 сум цагаан зудтай, 13 аймгийн 56 суманд цагаанаар зудархуу байдалтай байна.