Ж.Хатанбаатар болон түүний хүү Х.Гүрбазар нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ч ажил хүлээлцэх үүргээ удаа дараа биелүүлээгүй байна

Нийгэм
Turbat
Унших: 1 мин 53 сек
160
legacy:hatanbaatarin emneleg/0cd9a1c8-da19-4ae4-b48b-1a6d7671a03b.jpg

СХД-ийн 15 дугаар хороо, I хороололд байрлах Уламжлалт анагаах ухааны элэг судла л клиник төв / УАУЭСКТ/-ийг НЗД-ын 2001 оны Б/137 дугаар захирамж, НЗД-ын 2000 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 468 дугаар захирамжаар “Нийслэлийн Засаг даргын дэргэдэх УАУЭСКТ” болгон өөрчилж, дүрмийг баталсан байдаг. Өөрөөр хэлбэл, тус төв нь нийслэлийн өмч бөгөөд 2008 оны 9 дүгээр сараас менежментийн гэрээгээр ажиллуулж эхэлсэн юм. Ингэхдээ менежментийг Ж.Хатанбаатар ахлуулсан багтай 3 жилийн хугацаатай хийсэн байдаг.

Улмаар 2014 онд НЗД-ын захирамжаар тус төвд аудитын комисс ажиллаж, менежментийн гэрээг “Хангалтгүй” хэмээн дүгнэж, менежментийн гэрээг хаахаар шийдвэрлэсэн. Гэвч өнөөдрийг хүртэл менежментийг нийслэлд шилжүүлж өгөөгүй аж. Менежментийн гэрээ нь тухайн байгууллагын үр ашгийг нэмэгдүүлэх, урсгал зардлыг багасгах, үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх, нийслэлээс авах татаасыг буулгах зорилгоор хийдэг. Гэвч тус төв нь 2008-2013 онд нийслэлээс нийт 3.5 тэрбум төгрөг, 2014-2021 онд ЭМДС-аас нийт 4.1 тэрбум төгрөгийн татаас авсан байна. Мөн өнөөдрийн байдлаар тус төвийн гүйцэтгэх захирлаар Хатанбаатарын Гүрбазар ажиллаж байгаа бөгөөд энэ талаарх мэдээлэл болон санхүүгийн тайланг огт ирүүлдэггүй гэдгийг албаны хүмүүс хэлж байна.

Тэгвэл өнгөрсөн оны 8 дугаар сард НЗД бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Уламжлалт анагаах ухааны элэг судлал клиникийн төвийн захирал болон менежментийн багийн ахлагч нарыг чөлөөлөх, томилох асуудлыг шийдвэрлэхийг НЭМГ-ын дарга П.Эрхэмбулганд үүрэг болгосон. Энэ хүрээнд НЭМГ-аас Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагааг хэрэгжүүлж, Эрүүл мэндийн тухай хуулийн дагуу төвийн захирлыг чөлөөлөх, шинэ даргыг томилсон аж.

Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн тодорхой заалтуудын хүрээнд Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн гүйцэтгэх захирал Х.Гүрбазар болон Менежментийн багийн ахлагч Ж.Хатанбаатар нарт сонсох ажиллагааны мэдэгдэх хуудсыг өнгөрсөн оны 9 дүгээр сард албан бичгээр мэдэгдэж, нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар Х.Гүрбазарыг ажлаас чөлөөлсөн байна.

Гэвч Ж.Хатанбаатар нар нь ажил хүлээлцэх ажлын хэсгийн бүрэлдэхүүн удаа дараа очиход тус төвийн эмч, ажилчид нь ажил хүлээлцүүлэх боломжоор хангахгүй, ажлын байранд нэвтрүүлээгүй аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар өнөөдөр мөн ажил хүлээлцэх ажлын хэсэг тамга тэмдэг, бичиг баримтыг хүлээн авахаар очиход албан өрөөнд нь тамга тэмдэг, бичиг баримт гэх зүйл байхгүйгээс хойшилжээ.

Ташрамд, тус төв нь хоёр корпустай бөгөөд үүнийг нэгийг СХД-ийн нэгдсэн эмнэлгийн харьяа хүүхдийн эмнэлэг болгох ажээ.

Хуваалцах:160

СЭТГЭГДЭЛ (16)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Баривчил

  • З
    зочин

    Бид нар нэг удаа дүүгээ үзүүлэхээр очсон, засвар ч хийгээгүй тас хуучнаараа, хүн ч ховор, ажиллаж байгаа эмнэлэг гэхэд итгэмээргүй хачин газар байсан

  • О
    Од

    Элэгний Хатанбаатар гэж ард түмнийхээ дунд нэртэй сайн эмч. Менежментын хувьчлалаар авсан, үйл ажиллагаагаа сайн, тасралтгүй явуулсан гэсэн бсн. Дээд шүүхийн шийдвэр нь хүртэл гарсан гэсэн бсндаа. Тэгээд зүгээр л булаагаад авчихаж болохгүй биз дээ, төр нь!!!

    • И
      Иргэн

      Улс өмчөө авахаас өөр яахав Олон жил улсын эмнэлгийг хувийн хэрэгцээнд ашиглалаа шүү дээ Одоо эрхбиш болмоор юм За тэгээд хүний шунал дийлдэх биш дээ

  • И
    иргэн

    Нэг талын мэдээлэл бна. Тэдний багийн мэдээллээр менежментийн гэрээгээ сайн биелүүлсэн, удаа дараагийн шүүхийн шийдвэр нь гарсан гэж байсан даа? Уг нь их л сайн эмнэлэг байсан юмсан.

  • З
    Зочин

    Монголд менежмент хувьчлал хийх цаг үе болоогүй, ийм хувьчлалыг дундаас дээш хөгжсөн, идэж уухаа больсон, хөгжлийн ерөнхий төлөв нь тэгширсэн/ физикийн хуулиар хурдатгал/ улс орнуудад хийгддэг юм билээ. Манайх болоогүй.

  • З
    Зочин

    Менежментийн хувьчлал гэсэн боловсон луйваруудаа зогсоо. Баянзүрхийн, Сүхбаатар дүүргийн эмнэлгүүдээ буцааж ав.

  • З
    Зочин

    Эдгээснээсээ илүү энгэр түшүүлсэн нь олон доо

    • И
      Иргэн

      Үнэн2

  • З
    Зочин

    Энэ хэдэн улсын эмнэлгийг менежментийн хувьчилал нэртэй улс төрчид өөрсдийн сонгуульд гүйдэг хэдэн авгай энэ тэр менежментийн хувьчилал нэрээр өссөнөөс хойш үйлчилгээ энэ тэр бүүр нойл боллоо ардын үхэлч ихсэж бна . Хямд тариа хийдэг хулхи хуурамч эм өгдөг бүүр илүү их өвчтэй болгоод гаргаж бна . Тгд ч одоогийн удирдлага эмч нартаа дээрэнгүй ханддагаас болж энэ эмнэлгүүдэд чадварлаг эмч нар ажил хийдэггүй олиг муутай улсууд бх юм даа амарбаяслангийн гар хөлүүд Сүхбаатар дүүргийн эмнлэгийн авсан гд олон ноцтой юмнууд бна аа

  • Г
    Галаа

    Баянзүрх дүүргийн эмнэлэг нэртэй менежментээр хувьчилагдсан гэх улсын өмч завшисан газар байна...

  • З
    Зочин

    Төрийн өмчөө буцааж авахаар Нийслэлийн прокурор нэхэмжлэл гаргаж болох хуулийн заалтаар шүүхэд хандаж шийдвэр гардуулан ШШГАлба шийдвэрийг хуулийн дагуу хүчээр албадан биелүүлж болно. Шүүхийн шийдвэрийг үл тоовол эрүү үүсгэх хуулийн заалттай. Нийслэлд хуулийн хэлтэс байгаа биз дээ. Хэдэн жил л ярьж бичлээ. Шуурхай шийдэж хүүхдийн эмнэлэгтээ оруулаач. Нийтийн эрх ашиг ямагт Нэгдүгээрт шүү. Хатанбаатар баяжсан одоо болно. Төр шагналаа өгсөн биз дээ.

  • З
    Зочин

    Хатанбаатар гэж хүн зүгээр л монголчуудын элгэний өвчлөлөөр бизнес хийж тэрбумтан болсон лалар даа ,эмчлэх биш мөнгө л салгах гэдэг....пизда

  • Ч
    Чимэг

    Уул нь дажгүй сайн эмнэлэг байсан ш дээ

  • З
    Зочин

    Цэрэг цагдаагаа ийм үед ашиглахшүй бол яах гэж байлгаад байна. Тэр хатанбххтар гэж азарган шанаалсан нахуйг шоронд шидээч. Их юм бий.

  • И
    Иргэн

    Даварсан муу луйварчдыг шоронд аваачиж хийх хэрэгтэй, төр төмөр нүүрээ харуулах ёстой шүү иймэрхүү луйварчдад