АСУУДЛЫН МӨРӨӨР: Жүдо бөхийн олимпын зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг шавиа зодож, шатнаас түлхэж унагаснаар Х нь тархиндаа цус харваж, ГССҮТ-д эмчлүүлж байна

Нийгэм
Bolormaa
Унших: 3 мин 43 сек
450
legacy:2025/01/b/449461206_7653645961414852_3318698322711150984_n copy-3.jpg

Жүдо бөхийн УАШТ-ий үеэр буюу энэ сарын 10-ны баасан гарагт Монголын жүдо бөхийн холбооны олимпын зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэгт зодуулсан Ц.Х гэх эмэгтэй тархиндаа цус харваж, ГССҮТ-ийн Гавал тархины тасагт хэвтэн эмчлүүлж байна. Хохирогч Ц.Х нь өмнө нь жүдо бөхийн тамирчин, дасгалжуулагч байсан бөгөөд Т.Энхцэцэгийн шавь байсан аж.

-"ЯМАР Ч ШАЛТГААНТАЙ БАЙСАН ШАТНААС ТҮЛХЭЖ, ТАРХИНД НЬ ЦУС ХАРВАТАЛ ГЭМТЭЭНЭ ГЭДЭГ БАЙЖ БОЛОХГҮЙ ЗҮЙЛ. БИД ГОМДОЛТОЙ БАЙНА"-

Бид хохирогчийн дүү Ц.А-тай холбогдож зарим зүйлийг тодрууллаа.

-Эгчийнх нь биеийн байдал ямар байгаа вэ. Тодорхой мэдээлэл өгөөч?

-ГССҮТ-ийн Гавал тархины тасагт хэвтэн эмчлүүлж байгаа. Эмч нарын хэлснээс тархинд нь цус харвасан гэж ойлгосон. Эргэлтээр очиход сайн явж, ярьж чадахгүй зовиур ихтэй байсан.

-Тухайн өдөр яг юу болсон талаар мэдээлэл өгөөч?

-Манай эгч өмнө нь жүдо бөхийн тамирчин байсан. Барилдахаа болиод дасгалжуулагчаар ажиллаж байгаад 3 сарын өмнө ажлаасаа гарсан. Тухайн өдөр тэмцээн үзэх гэж очсон юм байна билээ. Тэмцээн үзчхээд гарахдаа Т.Энхцэцэг шүүгчтэй таараад манай эгч ёсолсон ч Т.Энхцэцэг шүүгч шууд цохиод авсан. Дахин ёсолсон боловч үргэлжлүүлэн цохин шатнаас түлхээд унагаасан. Хяналтын камерын бичлэгээс бүх зүйл тодорхой харагдаж байгаа.

-Шууд эмнэлэгт очсон юм уу?

-Үгүй. Тухайн үед өөрөө нэг их тоогоогүй юм шиг байна лээ. Бид нарт ч хэлээгүй. Тэмцээнээс гараад гэр рүүгээ явах замдаа толгойн эргээд, бөөлжөөд эхлэхээр нь найзтайгаа хамт ГССҮТ-д очоод үзүүлсэн чинь яаралтай хэвт гэсэн байна лээ. Тэгээд бидэнтэй холбогдож хэлсэн.

-Тухайн үйл явдлаас хойш Т.Энхцэцэг шүүгч очиж уулзсан уу?

-Эмнэлэгт ирсэн гэж сонссон. Гэхдээ бид нар уулзуулаагүй. Уулзуулахгүй гэж бодож байгаа. Ямар ч шалтгаантай байсан өөрийнхөө сургасан шавийг шатнаас түлхэж, тархинд нь цус харватал гэмтээнэ гэдэг байж болохгүй зүйл. Бид гомдолтой байна.

-Т.Энхцэцэг шүүгч танай эгчийн багш нь байсан гэсэн. Үнэн үү?

-Үнэн. Манай эгчид анх жүдо заасан багш нь байгаа юм.

-"МОНГОЛЫН ЖҮДО БӨХИЙН ХОЛБОО Т.ЭНХЦЭЦЭГ ГЭХ ХҮНДЭЭ ХАРИУЦЛАГА ТООЦ"-

Харин хохирогч Ц.Х-гийн эрэгтэй дүү Ц.Э өөрийн цахим хуудсандаа энэ талаар "Монголын жүдо бөхийн холбоо Т.Энхцэцэг гэх хүндээ хариуцлага тооц. Хэрээс хэтэрсэн, ёс зүйгүй үйлдэл гаргаж шатнаас түлхэж унагаагаад, араас нь ирж зодож, хүний эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулсан. Одоо эгч минь тархины харвалттай эмнэлэгт эмчилгээнд байна. Тамирчин хүний ёс зүй гэж юу ч алга" хэмээн нийтэлсэн байна.

legacy:2025/01/b/_MPA5465-1.jpg

ЖҮДО БӨХИЙН ХОЛБОО: Т.ЭНХЦЭЦЭГ ШҮҮГЧ УАШТ-ИЙ ЕРӨНХИЙ ШҮҮГЧЭЭР АЖИЛЛАЖ БАЙСАН. ТУХАЙН ҮЙЛ ЯВДЛЫН ДАРАА БИД ШҮҮГЧ ХИЙЛГЭХЭЭС ТАТГАЛЗСАН

Мөн бид Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэлтэй холбогдож болсон үйл явдлын талаар тодрууллаа.

legacy:2025/01/b/ббббаөы.jpg

Тэрбээр, "Т.Энхцэцэг шүүгч, хохирогч Ц.Х хоёр хамтарч клуб ажиллуулдаг байсан багш, шавь хоёр. УАШТ-ий үеэр хоорондоо маргалдсан байсан. Яг юунаас болж маргасныг бид мэдэхгүй. Т.Энхцэцэг шүүгч УАШТ-ий Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан. Тухайн үйл явдлын дараа бид шүүгч хийлгэхээс татгалзсан. Тэмцээний сүүлийн хоёр өдөр шүүлгээгүй. Хариуцлагын асуудал мэдээж яригдана. Хуулийн байгууллагын шалгалтын ажиллагаа дуусахаар тухайн шүүгчид ямар хариуцлага тооцохоо шийднэ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа Ц.Х-тэй байнга холбогдож, биеийн байдлыг асууж байгаа. Жүдо бөхийн УАШТ-ий үеэр ийм үйл явдал болсонд харамсаж байна" гэлээ.

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх зорилгоор Т.Энхцэцэг шүүгчтэй холбогдсон боловч, "Цагдаа дээр мэдүүлэг өгөөд завгүй байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй байна" гэх хариултыг өгсөн юм.

Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс энэ хэргийн талаар тодруулахад, "Тус хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Одоогийн байдлаар шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ: Олимпын зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг ГЭЖ ХЭН БЭ?

legacy:2025/01/b/154727925_707802926581063_4714716997803673374_n.jpg

Т.Энхцэцэг нь Монголын жүдо бөхийн олимпийн зэрэглэлийн шүүгч. 2017 оноос хойш Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) нийт 34 тэмцээнд шүүгчээр оролцсон. Түүний шүүсэн гол тэмцээнүүдээс дурдвал,

2017 онд Унгарын Будапешт хотод болсон насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн. Мароккогийн Маракеш хотод болсон үнэмлэхүй жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шүүгчээр ажилласан.

2018 онд Азербайжаны Баку хотод болсон насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн

2019 онд Японы Токио хотод болсон насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн

2021 онд Унгарын Будапешт хотод болсон насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн

2021 онд Монголын үндэсний олимпын хорооны “Бөртэ Чоно” шагнал гардуулах ёслолоор “Шилдэг шүүгч”-ээр шалгарсан. Түүний шүүгчийн ур чадвар нь олон улсын түвшинд өндрөөр үнэлэгдэж, 2023 онд олимпийн шүүгчдийн чансаанд хамгийн өндөр оноотой шүүгчээр тодорсон байна. Т.Энхцэцэг нь Монголын жүдо бөхийн холбооны нэр хүндийг олон улсын тавцанд өндөрт өргөж буй шилдэг шүүгчдийн нэг юм.

Хуваалцах:450

СЭТГЭГДЭЛ (45)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • А
    ард түмэн

    ЖҮДО БӨХИЙН ТӨРЛИЙХӨН БОЛ ЭР ЭМГҮЙ БҮТЭХГҮЙ АЛУУРЧИН МАЯГЫН ХҮМҮҮС БАЙНА.АМЬДРАЛД ДЭЭР НОТЛОГДСОН НОТЛОГДСООР Ч БАЙНА.БАГШ ШАВЬ, НАЙЗ НӨХӨД , БЭЛТГЭЛ ХАНГАГЧ ГЭЭД Л БИЕ БИЕНЭЭ ЭР ЭМГҮЙ АЛЧИХ ГЭЭД БАЙДАГ УЛСУУД БАЙНА. ХОЛХОН БАЙЦГААГААРАЙ, ХҮҮХДЭЭ ИЙМ ЮМ РУУ БҮҮ ОЙРТУУЛ...

  • З
    Зочин

    Жүдогоос л олимп дэлхийн медалиуд авч дэлхийд Монгол гэж улс байдгийг мэдүүлдэг.Энд Энхцэцэг гэдэг танхай эмэгтэйн тухай л ярь. Тэр яаж ч уурласан хэнийг ч зодох эрхгүй. Хуулийн хариуцлага үүрүүлж шүүх эрхийг нь хас.

  • И
    Иргэн

    Энэ ёс зүйгүй дарангуйлагчийн шүүгчийн эрхийг нь хас.

  • Ш
    Шүүгчээр ажилласан

    Улсууд нь үнэлэмж багатай Худал биеэ тоосон эмэгтэй бна Тамирчидаа дарамталдаг спортынхны тод жишээ Спортод хүн ёс ардчилал Хэрэгтэй Бас нэг эмэгтэй Түвшин баяр

  • З
    Зочин

    жүдо-ийнхон хатуу дэжээн дээр унасаар байгаад ер нь жаахан мэдрэлийн асуудалтай болдог юм биш үү энэ эмэгтэй түвшинбаяр цэрэнпунцагийн ах олон хүн бууддаг гар гэх мэтээр

  • A
    ABCD-KOREA-GAAS

    Учир начрыг нь сайн олж шүүх хэрэгтэй .

  • И
    Иргэн

    Хэн ч болсон бай Хэн байснаа бүү март Уурласан ч ухамсартайгаар үйлдэл хий Ухамсараа алдсан хүн уурласан үедээ юу ч хийж магадгүй. Хүн бай бод бод бод…

  • З
    Зочин

    Тэнэг авгай ,ухаан муутай , биеэ тоосон тоодгор авгай

  • З
    Зочин

    Гээндээ ч гоондоо ч байгаа байх Учиргүй нь сайн олох хэрэгтэй

  • G
    Guest

    Uuln enhtsetseg bagsh ih sain hundee ygaad ingsen ym bol bi ooro guru dojod ywdg yma

  • З
    Зочин

    Найзаа зодож алдаг шавиа зодож гэмтээдэг гэх мэт толгойлдог Женко гийн барил уу?

    • Х
      хүн нэг нэгийгээ зодож гэмтээхэд Женко ямар хамаа

      хүн нэг нэгийгээ зодож гэмтээхэд Женко ямар хамаа бна оо хүн муулхын өвчтэй хүмүүс бх юм аа тэр зодсон хүнээ л муулна биз лээ гэтэл хаа хамаагүй хүн оролцуулж бичиж л бдаг

  • З
    Зочин.

    Балмад авгай хуулийн хариуцлагаа хүлээх л үлджээ.

  • З
    Зочин

    Мэдээж зодуулсанаас нь эхэлж асуудал үүссэн байж таараа.Зүгээр байхад нь цохиод авав гэж дээ Энхцэцэг шүүгч тэгж хүн зодох хүн биш дээ

    • А
      Асуудал байлаа

      Гээд хүн зодох эрүүл мэндэд нь ноцтой хохирол учируулах нь зөв юмуу?????

  • Ё
    Ёс зүйгүй ЖҮДО

    ЖҮДО-гийхан нэгнийгээ зодож нүдэж алдаг спорт юм уу хаашаан бэ Сайныг нь сураач эргүү ацнууд минь

  • Х
    Хариуцлага тооц

    Олон улсын жүдо бөхийн холбоо Олон улсын олимпын хорооны сахилгын зөвлөлд гомдол гарга

  • Г
    Гэрэл

    Улсын мөнгөөр туйлж ийш тийшээ явсаэвн хүүхэн байна. Эмэгтэй охин хүүхэд зодчихоод юу ч болоогүй юм шиг явдаг. Арын хаалгаар шүүгч болсон байхаа

  • З
    Зочин

    Ажилуулж ардын хүүхдүүдээс мөнгө авч хоногийн хоолоо залгуулж байгаа шүү дээ Шүүхээ нэгэнт больсон дэлхийн жүдо бөхийн холбооноос алдаатай шүүж байгаа хэмээн олимп шүүлгээгүй одоо хүүхдүүд бэлдэж байгаа нэг клубтэй тэр клубыг ажилуулахгүй байх арга хэмжээ авах хэрэгтэй дахиад айлын хүүхдүүд зодохгүй гэсэн баталгаа байхгүй шүү ‼️‼️‼️

  • З
    Зочин

    Jenko g dagsan hyn uudulduggui um

  • З
    Зочин

    Олон улсын жудо бөхийн холбоонд даруй мэдэгд. Ийм балмад аьгайг үтэр түргэн зайлуул. Бүр дургүй хүрчихлээ. Зодуулсан Хулан нь харвалт өгсөн бол чигээрээ энэ авгай шоронд явах юм бна.

  • Z
    Zochin

    Ovoo yumu gesen ovoolson baas bje horih heregtei

  • З
    Зочин

    насны эцэст тархи толгойны өвчтэй нэр гэрээ мэдэхгүй болно доо зодуулсан хүн

  • З
    Зочин

    haltar orkuud. zerleg balmad buduuleg uhernuud.

  • З
    Зочин

    Ийм яргачин төрүүлдэг спортын төрлийг хаах хэрэгтэй !!!

  • З
    Зочин

    Баттулга,Түвшинбаяр нтр-ийнхээ үлгэр жишээ гээр тамирчид, дасгалжуулагчид нь цөм нэг иймэрхүү л хүмүүжилтэй ноход байдаг бнашүү!

  • З
    Зочин

    Жюүдогийхон дэндүү ёс суртахуунгүй бнаа !

  • Х
    хүннү

    Харамсалтай л юм. Олон улсын хэмжээнд үнэлэгдсэн шүүгч хүнээс ийм авир гарна гэдэг санаанд багтахгүй л байна. Ийм дотно байсан хоёр эмэгтэй ганцхан юмнаас болж хонь, чоно болдог. Нэгнийхээ амь насыг бүрэлгэсэн нь ч байдаг. Тэр нь эрэгтэй хүнээс болсон байх магадлалтай шүү

  • З
    Зочин

    Дэндүү юм аа. Түвшинбаяр, Энхцэцэг, Женко гээд яргачдыг гаргаж дээ

  • З
    Зочин

    Яахаараа хүнд гар хүрдэгийн!!!! Ам хэлээр бол бүр аймаар хүчирхийлдэг бха!!!

  • И
    Иргэн

    Ямар тэнэг авгай вэ? Хохирогч гэмтлийн зэргээ тогтоолгоход хүнд гэмтэл гарна шүү. Хамгийн наад зах нь Эрүүгийн хуулийн 11.1-р зүйл, 10-40 сая төгрөгөөр торгох, эсвэл 2-8 жил хорих ялтай. Даварсан, биеэ тоосон, Т1 авгай байна

  • З
    Зочин

    Энхцэцэг шүүгч их л дөлгөөн баргийн зүйлд сэтгэл хөдлөлөө барьж чаддаг зөөлөн төв яриатай хүн л дээ. Маш сайн мэддэг учир л хэлж байна. Ийм харамсмаар үйлдэл гаргажээ. тэвчээр алдтал байж боломгүй зүйлийг хийж дээ.

    • 1
      11

      +1

  • З
    Зочин

    иййй аймар юмааа

  • З
    Зочин

    Женко чинь бүр модоор зоддог биз дээ

  • З
    Зочин

    Зодуулсан хүн хурдан эдгээрэй.Энхцэцэг гэгч өөрийх нь хохь болждээ одоо яая гэхэв ажилгүй гудамж метрлээд яваад байж дээ

  • Т
    ТАМИРЧИН

    ЖУДОГИЙНХНЫ ХОЁР ДАХЬ ЭМ ТҮВШИНБАЯР ! ТАМИРЧДЫГ БАЙНГА ИЛ ДАЛДУУР ДАРАМТЛАНА ! МӨНГӨ САНХҮҮ НЭХНЭ ! ТАМИРЧИН ОХИДЫГ БУСДАД ЗУУЧИЛНА ! УНТАЖ ХЭВТЭХИЙГ ШААРДАН ЗОДОЖ ДАРАМТАЛНА ! ЕСӨН ШИД НЬ БҮРДСЭН АВГАЙ ! ХҮМҮҮСИЙН НҮДЭН ДЭЭР НЭГ ИХ ГЭМГҮЙ ДУУГАЙ АВГАЙ ! НИДЭР ДЭЭРЭЭ АМИЛСАН ШУЛАМ !

    • З
      Зочин

      Yu geed hudla shagad bga psda ve chi odoo notloh barimt geh ym chmd bnuu???? Henii ohniig hana zaraad yvchvaa

      • З
        Зочин

        Umuuruud uxlee ene 1 yum!

      • З
        Зочин

        ci gichii min hamaatan ni uu/

  • I
    irgen

    Shulam baina l daa zohih shiitgelee uguuch.

  • М
    МЖБХ наас гарсан хоёр дах яргалал

    Олон улсын жүдо бөхийн холбоо Японы жүдо бөхийн холбоонд мэдэгд энэрэнгүй ёс зүйтэй хүндлэл бүхий энэ спортод хоёо дах далд яргачин нуугдаж байсан байна.

  • З
    Зочин

    Хогийн муу гичий жингэр байна. Энэ муу гичийд хүн зодох эрх хэн өгсөн юм. Шүүх цагдаад өгч шоронд суулгах хэрэгтэй!!!.

    • G
      Guest 122

      Ih tewcheertei hunde uuln

  • З
    Зочин

    Үхэрнүүдийн ажил эхлэлээ хүнийг бол тултал муулна ад үзнэ алнх ална манайхан🤭